Зохион байгуулагч: МХТС-ийн Эрдэм шинжилгээ инновацын алба, тэнхимүүд
Хурлын ерөнхий зохион байгуулалт: Хурлыг 2 үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээр шат- Тэнхимийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал: МХТС-ийн тэнхимүүд бакалаврын оюутны хурлыг зохион байгуулж тэнхим бүр 3 хүртэлх илтгэлийг шалгаруулж, дараагийн шатанд оруулах эрхийг олгоно. Хоёрдугаар шат- Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал: Тэнхим бүрээс шалгарсан илтгэлүүдэд шүүмж хийх бөгөөд шүүмжийн үнэлгээгээр зөвшөөрөгдсөн илтгэлийг сургуулийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шилдэг 3 илтгэлийг тус тус шалгаруулна.
Хурлын огноо: 2026 оны 03-р сарын 24-ний өдөр 10:00 цагт 101 тоот өрөөнд зохион байгуулагдана. Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:
- Бакалавр оюутнууд бусад байгууллагын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн талаар монгол эсвэл англи хэл дээр бичсэн илтгэл, өгүүлэл байна.
- Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчилгүй, судлаачийн ёс зүйг баримталж, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүй эшлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал найруулгатай байна.
- Өөрийн судалгааны ажлын шинэхэн үр дүнг дэвшүүлсэн асуудал, хийсэн арга аргачлал, судалгаа ба туршилтын үр дүн, дүгнэлт гэсэн хэсгүүдээр зөв оновчтой илэрхийлсэн байна.
- ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ. https://sict.edu.mn/mn/187/190 хаягаар орж Өгүүлэл бичихэд ашиглах загвар (template DOCX) татаж авах татаж ашиглана уу.
- Эрдэм шинжилгээний өгүүллийг файл (.doc) хэлбэрээр sict-conference@must.edu.mn хаягаар, товлосон өдрөөс хоцроохгүйгээр ирүүлнэ.
- Илтгэлийг 10 минутад багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэж хурлын товлосон өдрийн өмнөх өдөр sict-conference@must.edu.mn хаягаар ирүүлсэн байна.
Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны ач холбогдол
- Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол
- Тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл
- Техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол
- Судалгааны арга зүйн түвшин
- Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой эсэх
- Эрдэм шинжилгээний бичлэг, нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байдал
Шалгаруулах журам:
- Тэнхимүүдээс шалгарч ирсэн илтгэлүүдийг шүүмжид өгч, шүүмжийн оноогоор жагсаан нэгдсэн хуралдаанд бакалаврын оюутны 15 илтгэлийг хэлэлцүүлнэ.
- Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр бакалаврын 3 илтгэлийг шалгаруулна. Бакалаврын оюутны шалгарсан эхний 3 илтгэлийг ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-д оролцуулна.
- Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийг нэгтгэн хурлын эмхэтгэлд цахимаар хэвлэнэ.