ОЮУТНЫ ҮНЭМЛЭХ ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАХИМ КАРТЫН ХӨНГӨЛӨЛТ
- Цахим төлбөрийн карт шинээр захиалах
2022-2023 оны хичээлийн шинэ жилд шинээр оюутны Umoney захиалж авах бол хүсэлтээ онлайнаар бүрдүүлэх боломжтой боллоо. Та шинэ захиалгын анкет бөглөж, төлбөрөө онлайнаар төлөөд картаа захиалаарай.
Анх удаа оюутны Umoney карт захиалах гэж байгаа бол https://www.u-money.mn/m/shine- холбоос дээр дарж ороод шинэ захиалгын анкетыг эхлээд бөглөөрэй. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатайг анхаараарай. Хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлж хавсаргана. Бид хүсэлтийг хүлээж авсны дараа Нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлэх болно.
Бүрдүүлэх материал:
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
- Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
- Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг
Захиалгын төлбөр
Шинэ захиалгын 4,600 төгрөг ба үүнд картын үнэ, сунгалтын төлбөр багтсан болно. Оюутны Umoney карт захиалгын төлбөрийг доорх холбоос дээр дарж онлайнаар төлөх боломжтой. Онлайнаар төлбөрөө төлөөд гүйлгээний зургийг баримтжуулаад анкет бөглөхдөө хавсаргахаа мартуузай.
- Цахим төлбөрийн карт сунгуулах
2022-2023 оны хичээлийн шинэ жилээс эхэлсэн оюутны Umoney картыг төгсөх анги хүртэл хугацаагаар сунгах болсныг дуулгахад таатай байна. Мөн сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой болсон тул заавал банкны салбар дээр биеэр орчиж мөнгө тушаах шаардлагагүй.
Мөн 2021-2022 оны хичээлийн жилд буюу хаврын нэмэлт сунгалтаар төгсөх хүртэл хугацаагаар картаа сунгуулж идэвхжүүлсэн оюутнууд сунгалтын төлбөр төлөх шаардлагагүй картаа шууд ашиглана. Өмнө нь оюутны карт захиалж авсан бол сунгалтын төлбөрөө доорх холбоосоор орж төлөөд сунгалтаа хийлгээрэй.
Төлбөр төлснөөс хойш картын сунгалт хийгдсэний дараа мэдээлэл хүргүүлэх ба үүний дараа Нийслэлийн үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбаруудад хандан картаа идэвхжүүлэн ашиглаарай.
Анхаарах зүйлс:
Картаа гээсэн, гэмтээсэн бол эхлээд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн салбаруудад очиж картаа сэргээн авч шууд ашиглана уу.
Хэрэглэгчийн төвийн утас: 70151289