Зохион байгуулагдсан хурал, семинар

МХТС-ийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын II шат зохион байгуулагдлаа.

2022-2023 хичээлийн жилийн хаврын улирлын Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2023” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар  зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан бакалавр оюутны 12 илтгэлийг 2023 оны 03 сарын 23-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлэв.

Салбараас шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ЭНБДарга, доктор (Ph.D) Х.Загарзүсэм, МХТ-ийн ахисан түвшний салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Ч.Мөнхнасан, ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D)  Б.Дорж, ХС-ын профессор, доктор (Ph.D) Ж.Жавзансүрэн, КУС-ын дэд профессор, доктор (Ph.D) Д.Золзаяа, МТС-ын дэд профессор, доктор (Ph.D) Д.Сарангэрэл, МСАБС-ын дэд профессор, доктор (Ph.D) Л.Одончимэг, МСАБС-ын ахлах багш, доктор (Ph.D) Ц.Энхтөр, МҮИС-ийн МТДС-ийн захирал Ч.Туяацэцэг нарын редакцын бүрэлдэхүүн үнэлж, ЭНБД доктор (Ph.D) Х.Загарзүсэм, Сургалт, чанарын албаны дарга доктор (Ph.D) П.Ууганбаяр, ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D) Ц.Тэнгис,  МТС-ын дэд профессор, доктор (Ph.D) Б.Долгорсүрэн, КУС-ын дэд профессор, доктор (Ph.D) Ч.Цэнд-Аюуш, ХС-ын ахлах багш, доктор (Ph.D) Э.Нарантуяа, МСАБС-ын ахлах багш, доктор (Ph.D) Ц.Энхтөр нарын шүүгчдийн бүрэлдэхүүн дараах эхний 3 байрыг шалгаруулж илтгэгч оюутнуудаас гадна удирдагч багш нарт урамшууллыг олгож, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа өргөмжлөл хадгалуулав.

I-р байр                Сэдэв: Бодлыг бодит болгох нь

                              Илтгэгч: Б.Баянмөнх, Д.Билэгдэмбэрэл 

                              Удирдагч: Доктор(Ph.D) Ц.Тэнгис /ЭС-ын дэд профессор/

      

II-р байр               Сэдэв: “Автомашины зогсоолын хаалтыг гар утаснаас удирдах системийн судалгаа”

                               Илтгэгч: Э.ЭнхтэмүүжинБ.БилгүүнЛ.Ариунболд 

                               Удирдагч: Доктор (Ph.D)  Б.Пүрэвцэрэн /ХС-ын ахлах багш/

   

 

III-р байр               Сэдэв: “Дуу хоолойгоор удирддаг хоёр дугуйт роботын хөгжүүлэлт”

                                Илтгэгч: Л.Өсөх-Ирээдүй, Б.Мөнхтуяа

                               Удирдагч: Доктор (Ph.D)  А.Одгэрэл /ЭС-ын эрхлэгч/

    

МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд салбараасаа шалгаран амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав. 

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, өгүүллийн редакц хийсэн багш нар болон хуралд өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.