“Мэдээллийн Технологи, Харилцаа холбоо, Аутсорсингийн Атал Бихари Важпайе Мэргэжлийн Төв” нь дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:
- Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/ ба Сургалтын төвийг байгуулах:
- Техник хангамж, программ хангамж, сүлжээний байгууламжийг суурилуулалт болох байгуулах орчин үеийн 24x7 ажиллах Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/ төвийн барилгыг байгуулах. Тус төв нь цахилгаан цэнэг хураагуур /UPS/ Power Backup/, серверийн тоног төхөөрөмж, хадгалах, өгөгдлийн нөөцлөх, сүлжээний тоног төхөөрөмж, проектор, ухаалаг самбар, 900 хэрэглэгчийн тестийн өгөгдлийн санд шаардлагатай лицензүүд болон төрөл бүрийн программ хангамжуудтай байна. (Найпервизор үйлдлийн систем /OS/, VDI, Десктоп Үйлдлийн систем /OS/, Антивирус, Data Leakage Protector, HIPS, SIP Trunks, Agent Litsenses, Supervisor Licenses, CRM программ хангамж, Сүлжээний аюулгүй байдал, CCTV буюу хяналын камер ба тэдгээрийн суурилуулалт).
- Онлайнаар дадлага явуулах тоног төхөөрөмж болон олон улсын сургалт явуулах боломжтой, бизнесийн орчныг бүрдүүлсэн сургалтын өрөөнүүдийг тохижуулах
- Монгол оюутан залуучуудад зориулсан олон улсын стандарт нийцсэн технологийн сертификат олгох болон шалгалт авах зориулалттай төвийг байгуулах
- Нэг ангид 20-24 оюутан суралцах багтаамжтай 6 анги, 5 лаборатори байгуулах
- Сургалтын курсийн материалыг бэлтгэх: МУ-ы иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хангах ба эдгээр хөтөлбөр нь Монгол Улсад шаардлагатай хамгийн сүүлийн үеийн, шинээр гарч ирж буй технологиудыг багтаасан байна. Энэхүү сургалтын материал нь Англи хэл дээр боловсруулагдсан байх ёстой.
- Барилгын хүчин чадал:
- Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/ ба Технологийн ур чадвар эзэмшүүлэх чиглэлээр Сургалтын гэрчилгээ олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/ гэрчилгээ, Мэдээллийн технологийн гэрчилгээ, Программ хангамжийн инженерчлэл, Сүлжээний инженерчлэл, Дэд бүтцийн менежмент, CISCO сертификат, Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн менежмент, Оракл, Жава ба SUN, BABOK, Төслийн менежмент гэх мэт. 25 оролцогчтой төвийг байгуулсны дараа.
- Онлайн курсүүдийг ABV-CEITCO төвд суралцаж буй Монгол залуучуудад зориулсан сургалтын хөтөлбөртэй холбох
- Энэтхэгийн “ABV-CEITCO” төвд Монгол сургагч багш нарыг дадлагажуулах (15). Монгол багш нарыг хамгийн сүүлийн үеийн технологийн ур чадвар, заах/сургах арга зүй эзэмшүүлэх сургалт ба дадлагын хөтөлбөрийг Энэтхэг улсад зохион байгуулна.
- “ABV-CEITCO” төвийг төлөөлөх Сургалтын Монголын боловсролын төвийн менежерүүдийг сургалт ба дадлагын хөтөлбөрийн дагуу Энэтхэг улсад дадлагажуулах
Төсөл нь богино хугацаанд:
- МТ-ийн чиглэлээр багшлах ур чадварыг олгосноор Монголын багшлах хүний нөөцийн чанарыг сайжруулах
- Мэдээллийн технологи, Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/-ийн боловсролыг олж авах боломжийг бүрдүүлснээр тогтвортой амьжиргаанд залуучуудыг хөтөлж буй МТ-ийн мэдлэгийг эзэмшүүлэх ба Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/ ур чадварыг бий болгохыг дэмжих
Төслөөс хүлээгдэж буй үр дүн:
- Орчин үеийн МТ ба Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/ төвийн бэлэн байдал
- МХТ-ийн тусламжтай суралцах ба заах арга зүйг эзэмшсэн Монголын багшлах хүний нөөцийн чадамжийг бий болгох
- Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд ур чадвар бүхий ажиллах хүчийг бий болгох
- Монголын залуучуудын хөдөлмөрийн чадварыг дэмжих
- Залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих.