МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг–2026” сэдэвт магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Хурлын эхний шатнаас шалгарсан магистр 6, доктор 4 оюутны нийт 10 илтгэлийг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сургуулийн нэгдсэн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэв. Магистр, доктор оюутнуудын судалгааны ажлыг шинэлэг байдал, инженерийн шийдэл, инновацлаг байдал, практик ач холбогдол болон илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр үнэлж, өрсөлдөөн дундаас шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Хурлын илтгэлүүдийг ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, Сургалт, чанарын албаны дарга, доктор (Ph.D) П.Ууганбаяр, Электроникийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), профессор Б.Зоригтбаатар, Мэдээллийн технологийн тэнхимийн профессор, доктор (Ph.D) , дэд профессор Ч.Мөнхнасан, Компьютерийн ухааны тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор Б.Батзолбоо, Кибер аюулгүй байдлын тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор Ч.Эрдэнэбат нарын шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн хэлэлцэж шалгарууллаа.

Магистр оюутны төрөлд:

I-р байр

Сэдэв: Нарны хавтангийн гадаргуу цэвэрлэх алсын удирдлагатай робот системийн судалгаа, хөгжүүлэлт

Илтгэгч: Л.Анужин, Э.Сумъяабазар

Удирдагч: Доктор(Ph.D), профессор Б.Зоригтбаатар /ЭТ-ийн профессор/, зөвлөх: Дижитал технологийн судалгаа хөгжлийн хүрээлэнгий захирал Доктор(Ph.D), профессор, Н.Чулуунбанди

II-р байр

Сэдэв: AI-enhanced virtual avatar framework for social vr with Mongolian speech driven lip-sync mapping

Илтгэгч: : Liu Pei Feng

Удирдагч: Доктор (Ph.D) дэд профессор Б.Туяацэцэг /КУТ-ийн профессор/

III-р байр

Сэдэв: Дөрвөн  сэнст төхөөрөмжийн pd удирдлагын коэффициентуудыг хиймэл оюун ухаан ашиглан оновчлох нь

Илтгэгч: Д.Намуунаа

Удирдагч: Доктор (Ph.D), Ц.Тэнгис /ЭТ-ийн дэд профессор/

Доктор оюутны төрөлд:

I-р байр

Сэдэв: 5G сүлжээний төхөөрөмж хоорондын (d2d) холбоонд rl аргыг ашигласан нөөц хуваарилалтын судалгаа

Илтгэгч: Ө.Буянхишиг

Удирдагч: Доктор (Ph.D), профессор Б.Отгонбаяр,/ХИТ-ийн профессор/

II-р байр

Сэдэв: Англи хэлнээс монгол хэл рүү орчуулга хийх загварын өгөгдлийн чанарыг сайжруулах

Илтгэгч: : Д.Чулуунцэцэг

Удирдагч: Доктор (Ph.D) дэд профессор Б.Туяацэцэг /КУТ-ийн профессор/

III-р байр

Сэдэв: IEEE 802.11 сүлжээ бүхий дроны сүргийн системийн auction-based даалгавар хуваарилах механизмын ddos халдлагын нөлөөллийг симуляциар үнэлэх нь

Илтгэгч: П.Түвшинбаяр

Удирдагч: Доктор (Ph.D), Ц.Энхтөр /КАБТ-ийн ахлах багш/

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг зав гарган оролцсон шүүгчид, өгүүлэлд редакц хийсэн багш нар болон судалгааны ажлаа хэлэлцүүлж идэвхтэй оролцсон нийт оюутнуудад хурал зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МХТС-ЭШИА

 

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө