Бидний бахархал

Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг бөгөөд мэдээлэл холбооны технологийн чиглэлийн II цөм мэргэжлээр бакалавр, магистр болон докторын сургалтыг явуулж байна. 

♦  МХТС нь  50 жилийн түүхтэй ууган сургуулийн нэг юм. 

♦  Өнгөрсөн зууны 60-аад оноос эхлэн Мэдээлэл, холбооны технологийн салбарт 4400 гаруй бакалавр, 500 гаруй магистр зэрэгтэй инженер, 300 гаруй техникч мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргажээ. Сургуулийн багш төгсөгчдөөс Соёлын гавьяат зүтгэлтэн гурав, Соёлын гавьяат жүжигчин нэг, Шинжлэх Ухаан /ШУ/-ны гавьяат зүтгэлтэн нэг, Гавьяат холбоочин хоёр, Гавьяат багш хоёр, Хүндэт холбоочин долоо тус тус төржээ. 

♦  Манай төгсөгчид төрийн ба төрийн бус байгууллага, их дээд сургууль, бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж болон мэдээлэл,харилцаа холбооны технологийг хэрэглэгч бусад бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. 

♦  Сүүлийн жилүүдэд Эмбэддэд систем, Утасгүй холбооны систем, Оптик холбоо, LabView, UniLabo, Cisco academy, Mobile ICT, Шугаман бус эвлүүлэг, Олон сувгийн нягтруулгын зэрэг сургалт судалгааны шинэ лабораторууд мөн Mobile ICT сургалтын төвийг байгуулав. 

♦  Манай оюутан залуус Мэдээлэл зүй, Мэдээллийн сүлжээ, Электроникийн улсын олимпиад, Цахим аюулгүй байдлын '""Харуул занги, Сагсан бөмбөгийн УАШТ,  Robocon, Радио-Пелегаци зэрэг улсын хэмжээний ба олон улсын тэмцээн уралдааны тэргүүн байруудыг удаа  дараа эзэлж байгаа билээ. 

♦  БНЭУ-ын буцалтгүй тусламжаар 2002 онд байгуулагдсан Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвийг 2012 онд шинэчлэн тоноглосноор оюутан залуучууд болон салбарын мэргэжилтнүүдийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.