МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Зохион байгуулагч:  МХТС-ийн Эрдэм шинжилгээ инновацын алба, тэнхимүүд                                                                           

Хурлын ерөнхий зохион байгуулалт: Хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.                                                                                Нэгдүгээр шат- Тэнхимийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал: МХТС-ийн тэнхимүүд бакалаврын оюутны хурлыг зохион байгуулж тэнхим бүр 3 хүртэлх илтгэлийг шалгаруулж, дараагийн шатанд оруулах эрхийг олгоно.                          Хоёрдугаар шат- Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал: Тэнхим бүрээс шалгарсан илтгэлүүдэд шүүмж хийх бөгөөд шүүмжийн үнэлгээгээр зөвшөөрөгдсөн илтгэлийг сургуулийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шилдэг 3 илтгэлийг тус тус шалгаруулна.

Хурлын огноо: 2026 оны 03-р сарын 24-ний өдөр 10:00 цагт 101 тоот өрөөнд зохион байгуулагдана.                                        Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:

  1. Бакалавр оюутнууд бусад байгууллагын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн талаар монгол эсвэл англи хэл дээр бичсэн илтгэл, өгүүлэл байна.
  2. Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчилгүй, судлаачийн ёс зүйг баримталж, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүй эшлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал найруулгатай байна.
  3. Өөрийн судалгааны ажлын шинэхэн үр дүнг дэвшүүлсэн асуудал, хийсэн арга аргачлал, судалгаа ба туршилтын үр дүн, дүгнэлт гэсэн хэсгүүдээр зөв оновчтой илэрхийлсэн байна. 
  4. ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ. https://sict.edu.mn/mn/187/190 хаягаар орж Өгүүлэл бичихэд ашиглах загвар (template DOCX) татаж авах татаж ашиглана уу.
  5. Эрдэм шинжилгээний өгүүллийг файл (.doc) хэлбэрээр sict-conference@must.edu.mn хаягаар, товлосон өдрөөс хоцроохгүйгээр ирүүлнэ.
  6. Илтгэлийг 10 минутад багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэж хурлын товлосон өдрийн өмнөх өдөр sict-conference@must.edu.mn хаягаар ирүүлсэн байна. 

Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага:

  1. Шинжлэх ухааны ач холбогдол
  2. Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол
  3. Тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл
  4. Техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол
  5. Судалгааны арга зүйн түвшин
  6. Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой эсэх
  7. Эрдэм шинжилгээний бичлэг, нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байдал

Шалгаруулах журам:

  1. Тэнхимүүдээс шалгарч ирсэн илтгэлүүдийг шүүмжид өгч, шүүмжийн оноогоор жагсаан нэгдсэн хуралдаанд бакалаврын оюутны 15 илтгэлийг хэлэлцүүлнэ.
  2. Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр бакалаврын 3 илтгэлийг шалгаруулна. Бакалаврын оюутны шалгарсан  эхний 3 илтгэлийг ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-д оролцуулна.
  3. Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийг нэгтгэн хурлын эмхэтгэлд цахимаар хэвлэнэ.