Тус салбар нь Мэдээллийн сүлжээ профессорын баг нэртэйгээр ШУТИС-ийн Ректорын 2002 оны 9-р сарын 20-ны 196 тоот тушаалаар байгуулагдаж “Мэдээллийн сүлжээ” мэргэжлээр анх бакалаврын сургалт явуулж эхэлсэн. 2016 оноос одоогийн зохион байгуулалтад орж Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар байгуулагдсан.
Тус салбарт 2023-2024 оны хичээлийн жилийн байдлаар доктор зэрэгтэй 7, магистр зэрэгтэй 4 багш, сургалтын мастер 1, эрхлэгчийн туслах 1, нийт 13 профессор, багш, ажилтан ажиллаж байна. 2021-2022 оны хичээлийн жилийн байдлаар бакалаврын түвшинд 427, магистрын түвшинд 13 оюутан идэвхтэй суралцаж байна. 2022-2023 хичээлийн жилийн байдлаар 400 гаруй оюутан бакалаврын зэргээр төгссөн байна. 2012, 2019 онд Мэдээллийн сүлжээ хөтөлбөрийг, 2019 онд “Системийн аюулгүй байдал”хөтөлбөрийг дотоодод тус тус магадлан итгэмжлүүлсэн.
Тус салбарын багш нар Мэдээлэл, Холбооны Сургалтын төвийн CISCO Академийг түшиглэн CCNA, CCNP сургалтыг явуулж сертификат олгож байна.
Тус салбар дараах хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.
Бакалаврын түвшинд: Компьютерын сүлжээ, Кибер аюулгүй байдал
Магистрын түвшинд: Компьютерын сүлжээ, Кибер аюулгүй байдал
Докторын түвшинд: Компьютерын сүлжээ