Тэтгэлэг, урамшуулал

ОЮУТНУУДАД ҮЗҮҮЛЭХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ

Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, тэдний авьяас чадвар, хүсэл сонирхлыг нь урамшуулан дэмжих, хөгжүүлэх зорилгоор сурлага, эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан шилдэг оюутнуудад урамшуулал олгох, 3.0 болон 3.2 түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй, амьдралын боломж муутай, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай, мэргэжлийн болон бусад уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн оюутнуудад тэтгэлэг олгож сурч боловсроход дэмжлэг үзүүлэн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулдаг.

Мөн БСШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангаас бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж муутай оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТЛЭЛЭГ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоол, 2011 оны 102 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно.

Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж:

  1. Бүтэн өнчин суралцагч /Бакалавр/
  2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч /Бакалавр, магистр, доктор/
  3. Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч /Бакалавр/
  4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч /Бакалавр/
  5. Нэг өрхийн 3 суралцагч нь дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч /Бакалавр/
  6. Цаатан өрхийн суралцагч /Бакалавр/

Бүрдүүлэх материалын жагсаалт: /Буцалгүй тусламж/

Бүтэн өнчин суралцагч

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар нотариатаар баталгаажуулсан

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт нотариатаар баталгаажуулсан

Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт нотариатаар баталгаажуулсан

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч

  • Өргөдөл
  • Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний  хувь тогтоосон акт нотариатаар баталгаажуулсан

Нэг өрхийн 3 суралцагч нь дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч

  • Өргөдөл
  • Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
  • Өөр сургуульд суралцаж буй 2 оюутны төлбөр төлсөн баримт

Цаатан өрхийн суралцагч

  • Өргөдөл
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар

Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг:

  1. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн / Бакалавр, магистр, доктор/
  2. Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардал /Бакалавр/

Бүрдүүлэх материалын жагсаалт: /Тэтгэлэг/

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн

  • БШУЯ-ны сайдын тушаалтай суралцагч

Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардал

  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
  • Явсан, ирсэн билет /авто тээврийн үндэсний газраас батлагдсан, тамга тэмдэг бүхий/

Дотоодын байгууллагуудын тэтгэлэг болох Оюу толгой ХХК, Монроуд ХХК, ЕZCON ХХК, АВВ компани, Санко группийн нэрэмжит тэтгэлэг, Хаан банк сан, Голомт банк, Зориг сангийн тэтгэлэгт оюутнууд хамрагдах боломжтойгоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт холбогдох журмын дагуу хамрагдах боломжтой. Үүнээс гадна ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг болон оюутнуудын кредитийн урамшуулал олгох холбогдох журмын дагуу тэтгэлэг урамшуулалд хамруулдаг. Мөн гадаадын байгууллагаас олгодог тэтгэлгийн мэдээллийг ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны веб хуудас-аас дэлгэрүүлж үзээрэй.

  • ШУТИС-ийн оюутнуудад олгодог тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга
  • Cургалтын төрийн сан
  • Замын зардал нөхөн олголт
  • Нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт
  • Оюутны хөгжлийн зээл

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

ШУТИС-ийн Ректорын санаачилгаар оюутнуудын сурч боловсрох идэвхийг дээшлүүлэх, тэдний авьяас чадвар, хүсэл сонирхлыг нь урамшуулан дэмжих, хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан шилдэг оюутнуудыг урамшуулах, амьдралын боломж муу оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор амжилттай суралцаж байгаа бакалавр, магистр, доктор оюутнуудыг урамшуулахад энэхүү тэтгэлгийн зорилго оршино.

Шилдэг суралцагч оюутан

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • 3.6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй 2 улирал дараалан суралцсан байх
  • Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож шалгарсан байх
  • Оюутны эрдэм шинжилгээний ажил, олимпиадад амжилттай оролцож шалгарсан байх
  • Сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцсон байх
  • Оюутны бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

Тэтгэлэг зарлагдах хугацаа: 1, 7 сард, Жилд 2 удаа

Шилдэг элсэгч оюутан

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Шинээр элссэн орсон суралцагч байх
  • Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн суралцагч байх
  • Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч байх
  • Олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан байх

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  • Тэтгэлэг хүссэн өргөдөл
  • Тэтгэлгийн анкет бөглөх /Оюутан өөрийн вебээр хандаж бөглөнө/
  • ЭЕШ-ын батламжийн хуулбар
  • Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт
  • Эссэ /Миний мэргэжил миний сонголт сэдэвт 500 үгэнд А4 цаасанд багтаан бичих/
  • ЕБС-ийн сүүлийн 2 жилийн амжилтын хуулбар

Тэтгэлэг зарлагдах хугацаа: 9 сард, жилд 1 удаа

Шилдэг төгсөгч оюутан

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээ, сурлага, урлаг, спортоор шилдэг төгсөгч байх
  • Шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх
  • Сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулсан байх

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  • Анкет http://www.cloudmis.edu.mn/StudentApp/ онлайнаар бөглөж хэвлэх/
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /Нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган, дэд захирлаар баталгаажуулах/
  • Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/
  • Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар

Тэтгэлэг зарлагдах хугацаа: 1, 7 сард, Жилд 2 удаа

ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН ЖУРМААР ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгч ШУТИС-ийн босго онооны болзол хангасан, авьяаслаг элсэгчдэд элссэн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хөнгөлттэй нөхцөлөөр суралцах асуудыг Элсэлтийн төв комисс шийдвэрлэнэ. Үүнд:

  • Олон улсын олимпиадад 1-3 байр эзэлсэн бол эхний жилийн 30 кредитийн төлбөрөөс 100% хөнгөлнө.
  • 2020 он Техник технологийн улсын олимпиадад 1-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 кредитийн төлбөрөөс 100%, 2,3-р байр эзэлсэн бол 75%, 4, 5-р байр эзэлсэн бол 50% тус тус хөнгөлнө.
  • 2020 оны Мэргэжлийн улсын олимпиадад 1-5 байр эзэлсэн бол эхний жилийн 30 кредитийн төлбөрөөс 50% хөнгөлнө.
  • ШУТИС-ийн харьяа ахлах сургууль төгссөн элсэгч ЭЕШ өгсөн хичээл тус бүрд 650 ба түүнээс дээш оноо авсан бол эхний жилийн 30 кредитийн төлбөрөөс (50-100)% хөнгөлнө.
  • ШУТИС-д элсэгч ЭЕШ өгсөн суурь болон дагалдан хичээл тус бүрд (700-800)  оноо авсан бол эхний жилийн 30 кредитийн төлбөрөөс (50-100)% хөнгөлнө.

Тэтгэлэг зарлагдах хугацаа: 9 сард, жилд 1 удаа

"СҮМИТОМО КОРПОРАЦ"-ИЙН ТЭТГЭЛЭГ

Хөтөлбөрийн зорилго:

Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

“Сүмитомо Корпорац”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зүйл:

  • Нэг жилд нийт 20 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 500 доллартой тэмцэх хэмжээний төгрөг байна.
  • Нэг оюутанд 4 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан, 3.0-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тэтгэлгийг сунгах бололцоотой.
  • Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эссэ бичсэн байдлыг харгалзан үзнэ. Эцсийн шалгаруулалтыг “Сүмитомо корпорац”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, эссэ болон ярилцлагын дүнг харгалзана.
  • Зөвхөн эхний шатанд тэнцсэн оюутантай холбогдон ярилцлагын цагийг зарлана.

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн бакалаврын 2-р курсийн (зөвхөн) оюутан байх
  • 30-аас доош насны, Монгол улсын иргэн байх
  • Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх (өөр тэтгэлэгт давхар өргөдөл өгөөгүй байх)
  • Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
  • Санхүүгийн хувьд зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай байх
  • Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ (Өөрийн сонгосон сэдвийн дагуу бичнэ үү)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт
  • Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган, дэд захирлаар баталгаажуулах
  • Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаана/
  • Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй.

Тэтгэлэг зарлагдах хугацаа: 10 сард, Жилд 1 удаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно.

Тавигдах шаардлага:

Дараах шалгуур үзүүлэлтийг 50-аас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;
  • Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвх зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;
  • Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;
  • Суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;

Тэтгэлгийн хэмжээ:

Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000 төгрөг олгоно.

Материал хүлээн авах, шалгаруулалт:

Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг зарлагдсан хугацаанд сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Оюутны соёл, үйлчилгээний албанд ирүүлнэ

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг http://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882 татаж авч бөглөх;
  • Сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;
  • Хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг
  • Хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаарх богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох бусад материалууд
  • “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба Миний оролцоо” 500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.

Тэтгэлэг зарлагдах хугацаа: 11 сард, Жилд 1 удаа

"ТОЁОТА-ШУТИС" СУРГАЛТЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГ

Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-нд Японы Тоёота Корпорац, Техникийн Их Сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Тоёота – Мотор корпорацаас ШУТИС-д хандивласан хөрөнгөөр ШУТИС-ийн хэмжээнд “Тоёота-ШУТИС-ийн сургалтын сан”-г үүсгэн байгуулсан.

Тус сангийн зорилго:

Сурлага, сахилга батаар тэргүүний бөгөөд амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад оршиж байгаа юм.

Тэтгэлэг олгох болзол:

  • Тухайн мэргэжлээр явагддаг улс, хотын чанартай олимпиадад оролцдог байх
  • Суралцах хугацаандаа оюутны эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог байх. (ЭШХ-ын илтгэл, бүтээлийн жагсаалт)
  • Төрийн сангийн зээлд хамрагдаагүй амьжиргааны баталгаажих түүшингээс доогуур, ядуу амьдралтай оюутнууд
  • Бусад тохиолдолд 4 улирал дараалан амжилттай суралцсан байх
  • Онцгой авьяастай, техникийн сэтгэлгээтэй, сурлага сайтай оюутнуудыг тэтгэлэгт хамруулна.

“Тоёота –ШУТИС-сургалтын сан”-аас тэтгэлэг олгоход баримтлах зүйл:

  • Тэтгэлгийг зөвхөн ШУТИС-ийн бакалаврын шатны сургалтын өдрийн ангийн оюутнууд авах эрхтэй.
  • Тэтгэлэг авах болзол хангасан оюутнуудыг хичээлийн жилийн эхэнд сонгон шалгаруулалт хийж тодорхойлно.
  • Тэтгэлэг авагч нь өмнөх хичээлийн жилийн үзүүлэлтээр тэтгэлэгт хамрагдана.

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүссэн тухай өргөдөл
  • Суралцагчийн тухай холбогдох тэнхим, сургуулийн захиргааны тодорхойлолт
  • Тэтгэлэг авахыг хүсэгчийн товч анкет
  • Суралцагчийн    голч       дүнгийн тодорхойлолт,   сургалтын төлбөрийн хэлбэрийг тодорхойлсон Сургалтын албаны тодорхойлолт
  • Суралцагчийн суралцах хугацаандаа оролцож байсан уралдаан тэмцээнүүдийн шагнал, урамшууллын батламж

Тэтгэлэг зарлагдах хугацаа: 11 сард, Жилд 1 удаа