ICTFocus сэтгүүл

Дэлхийн өнцөг булан бүрд суугаа мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэй багш, профессор, судлаач, инженер та бүхэн Монголын анхны МХТ-ийн чиглэлийн олон улсын ICTFocus сэтгүүлийг танилцуулж байна. ICTFocus сэтгүүл нь ШУТИС-ийн МХТС-иас эрхлэн гаргаж байгаа олон улсын peer-reviewed сэтгүүл юм. Манай сэтгүүлийн үйл ажиллагаа 2021 оноос эхэлсэн ба эхний дугаараа онлайн болон цаасан хэлбэрээр гаргасан. Crossref-д бүртгэлтэй болж өгүүлэлдээ DOI дугаар олгодог болсон ба Google Scholar, Dimensions сангуудад бүртгэгдээд байна.

"ICT focus" сэтгүүл нь олон улсын, мэргэжлийн түвшинд хянагддаг (peer-reviewed), мэдээллийн технологи ба систем, мэдээлэл холбоо ба сүлжээ, компьютерийн ухаан, электроникоос гадна салбар дундын сэдвүүдийг хамруулсан судалгааны өгүүллүүдийг хэвлэдэг. 2022, 2023 онд тус тус онлайн болон хэвлэмэл 2 дугаараа гаргасан. 2022 онд олон улсын Google Scholar болон Dimensions мэдээллийн сангуудад бүртгүүлсэн ба 2023 онд DOI бүртгэлийн агентлаг болох Crossref-ийн гишүүн болсон. ISSN 2958-3187 (Print) eISSN 2958-1575 (Online).

image

 

ICTFocus is an international, peer-reviewed and multidisciplinary journal published by the School of Information and Communication Technology, Mongolian University of Science and Technology. The journal covers publication of the all aspects of research on information and communication technology (ICT) for science, education and society. ​

The journal invites submissions from across the world. The manuscripts should be high-quality, previously unpublished research articles and reviews that explicitly address the certain challenges faced in the ICT field. ​

Сэтгүүлийн вэб хуудас: https://www.ictfocus.org/

Эхний дугаарын 5 нийтлэл: https://www.ictfocus.org/index.php/focuse/issue/view/6