Түүхэн замнал

1936 он

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 32-р тогтоолоор “Утсан ба радио холбооны түр сургууль”-ийг байгуулав.

1967-1968

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 332 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн радио физикийн ангийн 25 оюутныг “Холбооны инженер”-ийн ангид элсүүлснээр холбооны дээд мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж эхлэв.

1971 он

МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургуулийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг 6 багштайгаар байгуулав. Мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээв.

1973 он

Салбарын анхны төгсөлт болж 21төгсөгч холбооны инженерийн диплом авчээ.

1982 он

Холбооны техник мэргэжлийн сургууль, Төмөр замын техникумын холбооны салбарыг нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан.

1984.01

Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж бие даасан сургууль болгосон.

1984.06

Шинжлэх Ухаан Техникийн Улсын Хороо, Ардын Боловсролын Яамны 1984 оны 01-р сарын 31-ний 14/42 тоот тушаалаар ИЭЗФ-д дээд сургууль дундын /УАСТГ/ “Удирдлагын автоматжуулсан систем, тооцоолох” тэнхимийг байгуулсан.

1986

Ардын боловсролын сайдын 1984 оны 06-р сарын 29-ны 236-р тушаалаар “Автоматик, электроник”-ийн тэнхимийг байгуулсан.

1989.12

ПДС-ийн Ректорын 1986 оны тушаалаар Радио холбооны тэнхимийг Инженер-эдийн засгийн факультеттай нэгтгэн “Мэдээллийн техник, автоматжуулалтын факультет /МТАФ/” байгуулав.

1990 он

ПДС-ийн Ректорын 1989 оны 12-р сарын 15-ны 556-р тушаалаар “Компьютерийн эрдэм шинжилгээний сургалтын төв”-ийг байгуулсан.

1991.02

Ардын Боловсролын сайдын 1991 оны 1-р сарын 12-ны 22 тоот тушаалаар Техникийн Их Сургуулийн Мэдээллийн техник автоматжуулалтын факультетийг “Холбооны Сургалтын төв”-тэй нэгтгэж шаталсан сургалттай Мэдээллийн Техникийн Сургуулийг “Радио холбоо, Цахилгаан холбоо, Мэдээллийн технологи, Электроник”гэсэн 4 тэнхимтэйгээр зохион байгуулсан.

1992 он

Политехникийн дээд сургуулийн Компьютерийн Эрдэм Шинжилгээ, Сургалтын төвийг суурилан Инженерийн сургалтын Төв байгуулагдсан.

1993.11

Техникийн их сургуульд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж бүрэлдэхүүн сургуулиудын хэлбэрт шилжсэнтэй холбогдон Инженерийн сургалтын төвийг Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/ болгон шинэчлэн зохион байгуулсан.

1996.01

Сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдав.

1996 он

ТИС-ийн Ректорын тушаалаар сургууль дээр гадаад хэлний сектортой болсон. Цахилгаан холбоо, Радио холбооны мэргэжлийн магистрын элсэлт авч эхэлснээр ахисан түвшний сургалт явуулж эхэлсэн байна.

1998 он

АНУ-ын Шинжлэх Ухааны Сангийн хөрөнгө оруулалтаар ТИС-ийг оролцуулан 5 их сургуулийг интернэт сүлжээнд анх холбосон.

1998 он

Сургалтын кредит системд шилжсэн.

1999 он

ШУТИС- ийн Ректорын 1998 оны 2-р сарын 11-ний 28 тоот тушаалаар МТС-ийг “Холбоо, Мэдээллийн Техникийн Сургууль” (ХМТС ) хэмээн нэршсэн.

2002.1

БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1 сая ам долларын хөрөнгө оруулалт бүхий CISCO, JAVA, Microsoft зэрэг сүлжээ, програм хангамжийн чиглэлүүдээр олон улсын түвшинд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах, 16 аймгийг хамарсан видео хурал, зайн сургалт зохион байгуулах БНЭУ-ын ерөнхий сайд А.Б.Важпайн нэрэмжит “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын Төв” /МХТСТ/ байгуулсан.

2003 он

Холбоо, Мэдээллийн Техникийн Сургууль (ХМТС)-ийн нэрийг Холбоо, Мэдээллийн Технологийн Сургууль (ХМТС) болгон өөрчилсөн.

2004 он

ХМТС-ийн цахилгаан холбоо мэргэжлийн бакалавр болон магистрын сургалтын хөтөлбөр Дээд боловсролын магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн нь Монгол Улсын анхны магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болсон юм.

2004 он

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Cisco академийн сургалтын төв”-ийг КТМС дээр байгуулсан.

2004 он

БСШУЯ, 21аймгийн Боловсрол соёлын газар /БСГ/, Мэдээлэл, холбооны технологийн сургууль

2004-2005

/МХТС/ -ийг холбосон алсын зайн сургалтын төвийг байгуулсан.

2005 он

БНГУ-ын Берлин хотын ТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Мэдлэгт суурилсан програм хангамж хөгжүүлэх “Хиймэл оюуны” лабораторийг тус байгууллагын буцалтгүй тусламжаар байгуулсан.

2009 он

“Интернэт дэх сургууль” сургалтын төв байгуулагдав.

2009.06

ШУТИС -ийн Ректорын 2009 оны 4-р сарын 30-ны 157 тоот тушаалаар ХМТС -ийг “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль” /МХТС/ болгон нэрийг өөрчилсөн.

2009.12

Радио Холбоо (№25), Мэдээллийн технологи (№26) ба Мэдээлэл хэмжлийн электроник (№27) мэргэжлийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлсэн.

2010.06

МХТС-ийн цахилгаан холбоо мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөр Дээд боловсролын магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр хоёр дах удаагаа магадлан итгэмжлэгдсэн.

2012.02

Компьютерийн удирдлагатай систем (№37), компьютерийн програм хангамж (№39) ба Мэдээллийн систем (№40) мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөр Дээд боловсролын магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

2013.1

Багш ажилчдын 30 айлын орон сууц ашиглалтанд орсон.

2013 он

Мэдээллийн сүлжээ (№138) мэргэжлийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлсэн.

2013 он

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламж “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны (University Partnership Program)” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТСургууль дээр “Мobile ICT” сургалтын төвийг 468 сая воны хөрөнгө оруулалтаар байгуулав.

2014.07

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоол, Ректорын А/102 тоот тушаалаар МХТС болон КТМС-ийн Компьютерийн ухаан, Электроникийн салбарыг нэгтгэн Холбоо, Электроник, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи гэсэн 4-н салбартайгаар Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль /МХТС/- ийг шинэчлэн зохион байгуулав. Холбоо, Электроник, Компьютерийн ухаан болон Мэдээллийн технологийн салбарт бакалаврын 8, магистр 13, докторын 8 хөтөлбөртэй 103 профессор багштай (39 багш Ph.D) ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

2016.02

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2016 оны 06-р тогтоолоор “Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар”-ийг шинээр байгуулж, 07-р тогтоолоор ”Компьютерийн ухаан” бакалавр болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх болсон.