Монгол улсын “Боловсролын тухай мөн Дээд боловсролын тухай” 2002 онд батлагдсан хуульд нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2002, 2007, 2011, 2013 онуудад гаргасан дүрэм, журмыг баримтлан “Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль” дээд боловсролын зэрэг олгох сургалт зохион байгуулан явуулдаг.
“Магистр”-ын зэрэг олгох сургалтын гол зорилго:
Магистрантурт бакалаврын зэрэгтэй хүнийг элсүүлэн судалгааны арга зүй эзэмшүүлж, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн, нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ИНДЕКС ХӨТӨЛБӨРИЙН НЭР
071405 ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ
061301 КОМПЬЮТЕРЫН УХААН
071407 МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ
071408 УТАСГҮЙ ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ
061304 МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ
061303 МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
061204 ӨГӨГДЛИЙН УХААН
061201 КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ
061202 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ
071401 ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ
078806 РОБОТ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН
061903 ШУУДАН ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ
071409 ОПТИК ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ
071410 САНСРЫН ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ
071411 ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕХНОЛОГИ