Хамтын гэрээтэй байгууллагууд

ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургууль нь Электроник, техник хангамж болон програм хангамж, технологийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тэдгээрийн үйлдвэрлэлийн технологуудыг Монгол улсад хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах, оюутнуудад дээрх чиглэлээр практик дадлага эзэмшүүлэх, мөн энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг материаллаг баазаар хангах чиглэлээр гадаад, дотоодын төрийн өмчийн байгууллага, үүрэн холбооны оператор, телевиз, кабель болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Юникүе Повер Теч ХХК

Гэрээний зорилго: Extended reality буюу AR Augmented Reality, VR Virtual Reality, MR Mixed reality технологиудыг Монголд хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах, оюутнуудад AR, VR, MR чиглэлээр практик дадлага эзэмшүүлэх, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг материаллаг баазаар хангах

Гэрээний хугацаа: Хугацаагүй

"Хасбанк" ХХК

Гэрээний зорилго: Талуудын хоорондын сургалт, эрдэм шинжилгээ олон нийтийн болон бусад чиглэлээр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулна

Гэрээний хугацаа: 2022.03.02-оос 3 жил