“Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо

2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  МХТС-ийн Захирал Л.Баяр-Эрдэнэ болон “Оллоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уламбаяр нар хамтран ажиллах санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюун, роботын технологийн чиглэлээр сургалт, судалгаа, инновацыг хөгжүүлэх, оюутнуудын практик ур чадварыг нэмэгдүүлэх юм.

Санамж бичгийн хүрээнд “Оллоо” ХК болон МХТС дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

 - Оюутны практик ур чадварыг хөгжүүлэх зорилгоор туршилт, судалгаанд ашиглах хиймэл оюунд суурилсан ухаалаг хяналтын систем бүхий сургалтын нэг ангийг хамтран тохижуулах

- Хиймэл оюун ухаан болон хэл ярианы сургалтын системийг турших зорилгоор сургалтын зориулалттай “Багш робот”-ыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх

- Мал аж ахуйн салбарт хиймэл оюун ухаан, роботын технологийн хэрэглээний судалгаа хийж, Монгол Улсын орчин нөхцөлд тохирсон туршилт, инновацын шийдэл боловсруулан “Малчин робот”-ыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх

- БНХАУ-ын Шанхай болон Ухань хотын их сургуулиудтай хамтын ажиллагааг зохион байгуулж, судлаач багш, төгсөх курсийн оюутнуудын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахТалуудын энэхүү хамтын ажиллагаа нь оюутан, судлаачдыг орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, дадлагаар хангах, бодит хэрэглээнд чиглэсэн инновац, гарааны төслүүдийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь талуудын харилцан ашиг сонирхолд нийцсэн төдийгүй Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодит үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

МХТС-ийн Захиргаа, Электроникийн тэнхим

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө