Захиргаа

Сургуулийн товч танилцуулга

Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС) нь 1967 оноос Монгол Улсын мэдээлэл, холбооны салбарын мэргэжилтэн бэлтгэж ирсэн туршлагатай, нэр хүндтэй ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг юм. МХТС нь Баянзүрх дүүрэгт ШУТИС-ийн VI байранд байрлах 1 ээлждээ 1300 гаруй оюутан хичээллэх багтаамж бүхий хичээлийн байр, 250 гаруй оюутан амьдрах оюутны байртай. Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд ШУТИС-ийн МХТС (Мэдээлэл, холбооны технологийн сургууль) болон КТМС (Компьютерын техник, менежментийн сургуулийн компьютерын ухааны салбар) нэгдэж 2014 оноос Мэдээлэл, холбооны технологийн сургууль нэрээр 6 салбар, 1 сургалтын төв, судалгааны профессорын багууд, эрдэм шинжилгээ, инновацын алба, чанарын алба, сургалтын алба, санхүү, аж ажуй, оюутны байр, номын сан гэсэн үндсэн нэгжүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  

СУРГАЛТ

2023-2024 оны хичээлийн жилийн байдлаар МХТС нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр бакалаврын түвшний 14, магистрын түвшний 12, докторын түвшний 6 хөтөлбөрөөр тус тус сургалт явуулж байна.  Тус сургуулийн захиргаанд нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Н.ЧУЛУУНБАНДИ (Доктор, Дэд профессор)

  Албан тушаал: МХТС-ийн Захирал
 Судалгааны чиглэл: Утасгүй ба үүрэн холбооны систем, Техник хангамж хөгжүүлэх технологи, Бичил долгионы RF технологи, Радио, телевизийн систем
  И-мэйл: chuka@must.edu.mn
  Утас: +976 7015-1333 
  CV: file
 

П.УУГАНБАЯР (Доктор)

   Албан тушаал: Сургалт, чанарын албаны дарга
   Судалгааны чиглэл: Антенн, долгион тархалт, бичил долгионы хэлхээний загварчлал, Утасгүй холбооны дэвшилтэт системүүд, Сурган заах арга зүйн технологи
  И-мэйл: p.uuganbayar@must.edu.mn
  Утас: +976 7015-2333 
  ORCID: https://orcid.org/0000-0001-6617-6832
  CV: file

Э.ГАНСҮХ (Доктор)

   Албан тушаал: Чанарын менежер
   Судалгааны чиглэл: Нано технологи
  И-мэйл: gansukh.e@must.edu.mn
  Утас: +976 8004-7883
  ORCID: https://orcid.org/0000-0002-2288-5503
  Өрөө: 309-А тоот 
  CV: file
 

Ц.АЛТАНГЭРЭЛ

   Албан тушаал: Байр, ашиглалт хариуцсан менежер
   Судалгааны чиглэл: Нано технологи
  И-мэйл: altangerel.ts@must.edu.mn
  Утас: +976 7015-1333
  Өрөө: 120 тоот 
  CV: file
 
 

Ч.ЖАРГАЛМАА

   Албан тушаал: Захирлын туслах
  И-мэйл: jargalmaa@must.edu.mn
  Утас: +976 7015-1333, +976 8893-3347
  Өрөө: 104 тоот 
  CV: file
 

Т.БЯМБАТОГТОХ

   Албан тушаал: Их эмч
  И-мэйл: byambatogtokh.t@must.edu.mn
  Утас: +976 7015-1333, +976 9496-3927
  Өрөө: 112 тоот 
  CV: file

СУРГАЛТЫН ТӨВ

МХТС-ийн дэргэд дараах сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бакалавр оюутнууд суралцах хугацаандаа эдгээр сургалтын төвөөс зохион байгуулж байгаа урт, богино хугацааны сертификатын сургалтуудад хамрагдах бүрэн боломжтой. БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 1 сая ам долларын хөрөнгө оруулалтаар CISCO, JAVA, Microsoft зэрэг сүлжээ, программ хангамжийн чиглэлүүдээр олон улсын түвшинд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах, 16 аймгийг хамарсан видео хурал, зайн сургалт зохион байгуулах зорилгоор БНЭУ-ын ерөнхий сайд А.Б.Важпайн нэрэмжит “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын Төв” /МХТСТ/-ийг 2002 оны 10-р сард байгуулсан.

Сургалтын чиглэлүүд:  Cisco Certified Network Associate (CCNA), Өгөгдлийн сан, Cisco Certified Network Professional (CCNP), Дэвшилтэт технологиуд, Microsoft Certified Solution Associate (MCSA)

Б.ЭНХТӨГС

   Албан тушаал: Сургалтын төвийн захирал
  И-мэйл: enkhtugs@must.edu.mn
  Утас: +976 7015-1333
  ORCID: 
  Өрөө: 301 тоот 
  CV: file
 

М.ЦЭРЭНСҮРЭН

   Албан тушаал: Сургалтын төвийн ажилтан
  И-мэйл: mtserensuren@must.edu.mn
  Утас: +976 7015-1333, +976 8809-0736
  Өрөө: 301 тоот 
  CV: file
 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

МХТС-ийн профессор багш нар болон бакалавр, магистр, доктор оюутнууд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан эрдэм шинжилгээ, туршилт, технологи боловсруулалт, инновац нэвтрүүлэлтийн чиглэлийн суурь судалгаа, захиалгат төсөл, гэрээт ажлуудыг гадаадын болон дотоодын бизнес, үйлчилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

 

Х.ЗАГАРЗҮСЭМ (Доктор)

  Албан тушаал: Эрдэмтэн нарийн бичгийн дарга
 Судалгааны чиглэл: Хагас дамжуулагч электрон төхөөрөмж
  И-мэйл: zagarzusem@must.edu.mn
  Утас: +976 7015-5333 
  ORCID: https://orcid.org/0000-0001-7440-4364
  Өрөө: 323 тоот 
  CV: file
 

М.СЭЛЭНГЭ

  Албан тушаал: Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтан
  И-мэйл: mselenge@must.edu.mn
  Утас: +976 7015-1333, +976 8882-2655 
  ORCID: 
  Өрөө: 323 тоот 
  CV: file