ТИС-ийн бүрэлдэхүүнд байсан МТАФ-н бүтцийг өөрчлөн Ардын боловсролын сайдын 1991 оны 01-р сарын 12-ны өдрийн 22-р тушаалаар МТС-д “Электроник”, КТМС-д “Автоматик- Электроник” гэсэн тэнхимүүд байгуулснаар Электроникийн салбар үүссэн хэмээн үздэг. Түүхэн хөгжлийн явцад тэнхимүүдийн нэр, бүтэц бүрэлдэхүүн нь хэд хэдэн удаа өөрчлөгдөн бөгөөд 2014 онд “Электрон техник”, “Тоон дохионы боловсруулалт ба микропроцессорын техник”, “Компьютерын техник” гэсэн профессорын багуудыг нэгтгэж өнөөгийн Электроникийн салбарыг өргөтгөн байгуулсан.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тус салбар нь Автоматик-электроникийн чиглэлээр үндэсний хэмжээний мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд 2009 онд “Мэдээлэл Хэмжлийн Электроник”, 2010 онд “Компьютерын Удирдлагатай Систем” хөтөлбөрүүд нь (хуучин нэрээр), “Электроник” хөтөлбөрөөр 2019 онд магадлан итгэмжлэгдсэн.Тус салбарт 2023-2024 оны хичээлийн жилийн байдлаар доктор (Ph.D)-ын зэрэгтэй 6, магистр зэрэгтэй 10 багш, сургалтын мастер 2 нийт 18 профессор, багш, ажилтан ажиллаж байна. 2023-2024 оны хичээлийн жилийн байдлаар тус салбар дараах хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.
Бакалаврын түвшинд:
- Электроникийн инженерчлэл хөтөлбөр
- Робот ба Хиймэл Оюун Ухаан хөтөлбөрөөр тус тус сургалт явуулж байна.
Магистрын түвшинд: Электроникийн инженерчлэл
Докторын түвшинд: Электроникийн инженерчлэл
2022-2023 оны хичээлийн жилийн байдлаар тус салбарт бакалаврын түвшинд 218, магистрын түвшинд 8, докторын түвшинд 2 оюутан идэвхтэй суралцаж байна. Энэ салбар өнгөрсөн хугацаанд, Монгол улсын мэдээлэл холбооны салбарт 2000 орчим бакалавр, 200-аад магистр, 20 орчим доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргажээ.