МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

МХТС-ийн 2025-2026 хичээлийн жилийн намрын улирлын доктор (PhD), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын 2-р үе шат 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Эхний шатнаас шалгарсан магистрантын 7, докторантын 3 илтгэлийг нэгдсэн хурлаар хэлэлцэв. ЭНБД, доктор (Ph.D), дэд проф Х.Загарзүсэм, СЧАД доктор (Ph.D) П.Ууганбаяр, ХИТ-ийн профессор, доктор (Ph.D), проф Н.Чулуунбанди, КУТ-ийн эрхлэгч доктор (Ph.D), дэд проф А.Хүдэр, ЭТ-ийн профессор, доктор (Ph.D), дэд проф А.Одгэрэл, МТТ-ийн профессор, доктор (Ph.D), профессор Ц.Баатархүү, КАБТ-ийн профессор, (Ph.D), дэд проф Ч.Эрдэнэбат нарын шүүгчдийн бүрэлдэхүүн судалгааны ажлыг шалгарууллаа. Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан судлаач оюутнууд, удирдагч багш нарт өргөмжлөл, мөнгөн урамшууллыг олгосноос гадна илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнуудад батламж гардууллаа.

Магистр оюутны төрөлд

1-р байр                                                                                                                                                               

Сэдэв: Дроныг хүргэлтийн үйлчилгээнд ашиглах боломжын судалгаа     

Илтгэгч: Б.Амаржаргал /Мэдээллийн технологийн тэнхимийн магистрант/ 

Удирдагч: С.Өлзийбаяр /Ph.D/

2-р байр     

Сэдэв: Холбооны зориулалттай цацаргагч фидерээс энерги хуримтлуулах тородойл загвар

Илтгэгч: Б.Дэлгэрмөрөн /Холбооны инженерчлэлийн тэнхимийн магистрант/

Удирдагч: Б.Пүрэвцэрэн /PhD/

3-р байр   

Сэдэв: Comparative analysis of sqli detection models

Илтгэгч: Gegentana /Кибер аюулгүй байдлын тэнхимийн магистрант/

Удирдагч: Ц.Энхтөр /PhD/, Л.Одончимэг /PhD, дэд проф/

Доктор оюутны төрөлд:

1-р байр     

Сэдэв: Хүний хувийн орон зайд халдахгүй өдөр тутмын үйлдлийг танихад зориулсан өгөгдөл, загварууд

Илтгэгч: Б.Луубаатар /Электроникийн тэнхимийн доктрант/

Удирдагч: Г.Мөнхжаргал /PhD, проф/

2-р байр     

Сэдэв: CNN-Д суурилсан цээжний рентген зургийн боловсруулалт ба хэрэглээний боломж

Илтгэгч: Н.Наранбаатар /Электроникийн тэнхимийн докторант/

Удирдагч: Ц.Тэнгис /Ph.D/

3-р байр   

Сэдэв: Design of a contactless identity authentication system for public health places based on facial recognition

Илтгэгч: Hailin Tang /Компьютерийн ухааны тэнхимийн докторан

Удирдагч: А.Хүдэр /PhD, дэд проф/  

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, судалгааны ажилд редакц хийсэн багш нар болон хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууд, удирдагч багш нарт талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө