ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа

ШУТИС, БНСУ-ын КОЙКА болон Какао Энтерпрайз компаниудын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн хүрээнд эджи клауд (edge cloud) туршилтын орчныг амжилттай байгуулж дууслаа. Эджи клауд платформ нь их хэмжээний өгөгдлийг төвлөрсөн дата төвд дамжуулан боловсруулахын оронд өгөгдөл үүсэж буй байршлын ойролцоо буюу “edge” орчинд бодит цаг хугацаанд боловсруулдаг дэвшилтэт архитектур юм. Ингэснээр өгөгдлийг илүү хурдан боловсруулах, сүлжээний ачаалал болон өгөгдөл дамжуулахад шаардагдах зурвасын өргөнийг багасгах, улмаар системийн үр ашиг, эдийн засгийн хэмнэлтийг сайжруулах давуу талтай.

Энэ төсөл нь КОЙКА-ийн ESG (environment, society, and governance) санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs)-тай уялдуулсан төр, хувийн хэвшлийн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ загвар юм. Энэ нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, талуудын уялдаа холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх, төслийн хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой.

2024 оноос эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй төслийн хүрээнд клауд технологийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг хийж 20 гаруй оюутныг хамруулснаас шалгарсан таван оюутан Какао Энтерпрайз компанид 6 долоо хоногийн цалинтай дадлага хийсэн. Мөн 500 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эджи клауд туршилтын сервер, тоног төхөөрөмжийг МХТС дээр суурьлуулж түүн дээрээ хамтарсан технологийн хөгжүүлэлтийг 2025 оны 6 сараас хойш хийн туршилтын орчинг ийнхүү байгуулж дуусгаад байна. Төслийн дараагийн шатанд Монгол улсад хэрэгжихүйц клауд дата төвийн мастер төлөвлөгөөг боловсруулснаар энэхүү хамтарсан төсөл дуусах юм.

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе