МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг–2026” сэдэвт бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, эхний шатнаас шалгарсан бакалавр оюутнуудын 15 илтгэлийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүллээ.

Салбаруудаас шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ЭНБДарга, доктор (Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, МТТ-ийн дэд профессор (Ph.D) Б.Золзаяа, КУТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Г.Ганчимэг, ЭТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Ц.Тэнгис, ХИТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Пүрэвцэрэн, ХИТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Л.Эрдэнэбаяр, КАБТ-ийн  багш, мастер (M.Sc) Н.Даваасүрэн нарын редакцын бүрэлдэхүүн үнэлэн дүгнэв.

Хурлын илтгэлүүдийг ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, Сургалт, чанарын албаны дарга, доктор (Ph.D) П.Ууганбаяр, ЭТ-ийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Дорж, МТТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) С.Өлзийбаяр, КУТ-ийн профессор, дэд профессор Б.Батзолбоо, ХИТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) С.Батдалай, КАБТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Энхтөр нарын шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн хэлэлцэж, тэргүүн, дэд, гутгаар байруудыг шалгарууллаа.

I-р байр                Сэдэв: Цээжний рентген зургаас оношилгооны тайлан үүсгэх AI загварын судалгаа

                              Илтгэгч: М.Энхболор

                              Удирдагч: Доктор(Ph.D) Б.Золзаяа /МТТ-ийн дэд профессор/

II-р байр               Сэдэв: Missing Alert” хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем

                               Илтгэгч: С.Азжаргал, О.Оюунжаргал

                               Удирдагч: Доктор (Ph.D) Б.Золзаяа /МТТ-ийн дэд профессор/

III-р байр               СэдэвХиймэл оюун ухаан болон AR технологид суурилсан анхны тусламжийн системийн судалгаа, хөгжүүлэлт

                                  Илтгэгч: Ү.Мөнхтуяа

                              Удирдагч: Дэд профессор, Доктор (Ph.D)  Б.Долгорсүрэн /МТТ-ийн дэд профессор/, Н.Ганхуяг /МТТ-ийн багш (M.Sc)/

    

МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд салбар, тэнхмүүдээс шалгаран оролцсон оюутнууд судалгааны ажлаа танилцуулж, өөрсдийн мэдлэг, ур чадварыг сорин өрсөлдсөн юм. Хуралд амжилттай оролцсон нийт оюутнуудад баяр хүргэж, өргөмжлөл гардууллаа.

Мөн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг зав гарган оролцсон шүүгчид, өгүүлэлд редакц хийсэн багш нар болон өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнуудад хурал зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө