Мэдээлэл, холбоо, электроникийн чиглэлийн докторант оюутнуудад зориулсан сургалт, уулзалт боллоо

БШУ-ны сайдын 2023 оны A/575 дугаар тушаал "Докторын зэрэг хамгаалуулах дүрэм"-ийн дагуу Мэдээлэл, холбоо, электроник чиглэлийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

   

Зөвлөлийн зүгээс докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм, түүнийг хэрэгжүүлэх, докторын судалгааны тулгамдаж буй асуудлаар санал зөвлөмж гаргах, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл хэвлүүлэхэд юуг анхаарах тухай зөвлөгөө өгөх зорилготой сургалт, уулзалтыг 2024 оны 6 дугаар сарын 10-ний өдөр Централ таурт байрлах Юнител группийн хурлын өрөөнд зохион байгууллаа. Уг сургалт, уулзалтад МУИС, ШУТИС, ҮБХИС, Хүрээ МХТДС -ийн 10 гаруй докторант хамрагдаж докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааны дэс дараалал, судалгааны үр дүнгээ хэвлүүлэх сэтгүүл сонголт, хуурамч сэтгүүлийг таньж тэдгээрээс зайлсхийх талаарх зөвлөгөөг авч, өөрсдийн сургалт судалгааны ажилд тулгамдаж буй хүндрэл, шийдэх арга замын талаар хэлэлцсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

 

2024.06.21

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе