БШУ-ны сайдын 2023 оны A/575 дугаар тушаал "Докторын зэрэг хамгаалуулах дүрэм"-ийн дагуу Мэдээлэл, холбоо, электроник чиглэлийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
Зөвлөлийн зүгээс докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм, түүнийг хэрэгжүүлэх, докторын судалгааны тулгамдаж буй асуудлаар санал зөвлөмж гаргах, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл хэвлүүлэхэд юуг анхаарах тухай зөвлөгөө өгөх зорилготой сургалт, уулзалтыг 2024 оны 6 дугаар сарын 10-ний өдөр Централ таурт байрлах Юнител группийн хурлын өрөөнд зохион байгууллаа. Уг сургалт, уулзалтад МУИС, ШУТИС, ҮБХИС, Хүрээ МХТДС -ийн 10 гаруй докторант хамрагдаж докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааны дэс дараалал, судалгааны үр дүнгээ хэвлүүлэх сэтгүүл сонголт, хуурамч сэтгүүлийг таньж тэдгээрээс зайлсхийх талаарх зөвлөгөөг авч, өөрсдийн сургалт судалгааны ажилд тулгамдаж буй хүндрэл, шийдэх арга замын талаар хэлэлцсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
2024.06.21