Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Зорилго:

Оюутан, суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагааг хөгжүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдэж байгаагүй шинэ шилдэг өгүүллийг шалгаруулж, нийтийн хүртээл болгох

Хамрах хүрээ:

 МХТС-ийн бакалавр оюутнууд оролцоно.

Зохион байгуулагч:

МХТС-ийн Эрдэм шинжилгээний алба, Салбарууд

Хурлын ерөнхий зохион байгуулалт: Хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.

Нэгдүгээр шат- Тэнхимийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал: МХТС-ийн тэнхимүүд бакалаврын оюутны хурлыг зохион байгуулж тэнхим бүр 3 хүртэлх илтгэлийг шалгаруулж, дараагийн шатанд оруулах эрхийг олгоно.

Хоёрдугаар шат- Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал: Тэнхим бүрээс шалгарсан илтгэлүүдэд шүүмж хийх бөгөөд шүүмжийн үнэлгээгээр зөвшөөрөгдсөн илтгэлийг сургуулийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шилдэг 3 илтгэлийг тус тус шалгаруулна.

Хурлын огноо:

I ШАТ

Тэнхимийн хурал:

2025 оны 10 сарын 20-28

Тэнхимээс илтгэл хүлээн авах:

2025 оны 10 сарын 29

Шүүмжийн дүн:   

2025 оны 10 сарын 30

Илтгэлийг эцсийн байдлаар авах:

2025 оны 10 сарын 31

II ШАТ

Сургууль

2025 оны 11 сарын 03

Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:

  1. Бакалавр оюутнууд бусад байгууллагын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн талаар монгол эсвэл англи хэл дээр бичсэн илтгэл, өгүүлэл байна.
  2. Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчилгүй, судлаачийн ёс зүйг баримталж, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүй эшлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал найруулгатай байна.
  3. Өөрийн судалгааны ажлын шинэхэн үр дүнг дэвшүүлсэн асуудал, хийсэн арга аргачлал, судалгаа ба туршилтын үр дүн, дүгнэлт гэсэн хэсгүүдээр зөв оновчтой илэрхийлсэн байна. 
  4. ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ.https://sict.edu.mn/mn/187/190 хаягаар орж Өгүүлэл бичихэд ашиглах загвар (template DOCX) татаж авах татаж ашиглана уу.
  5. Эрдэм шинжилгээний өгүүллийг файл (pdf эсвэл word) хэлбэрээр sict-conference@must.edu.mn хаягаар, товлосон өдрөөс хоцроохгүйгээр ирүүлнэ.
  6. Илтгэлийг 10 минутад багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэж хурлын товлосон өдрийн өмнөх өдөр ЭША-ны sict-conference@must.edu.mn хаягаар өгсөн байна. Асуулт, хариулт 3-5 минут үргэлжилнэ.

Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага:

  1. Шинжлэх ухааны ач холбогдол;
  2. Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол
  3. Тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл
  4.  Техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол
  5. Судалгааны арга зүйн түвшин;
  6. Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой эсэх
  7. Эрдэм шинжилгээний бичлэг, нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байдал;

Шалгаруулах журам:

  1. Тэнхимүүдээс шалгарч ирсэн илтгэлүүдийг шүүмжид өгч, шүүмжийн оноогоор жагсаан нэгдсэн хуралдаанд бакалаврын оюутны 15 илтгэлийг хэлэлцүүлнэ.
  2. Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр бакалаврын 3 илтгэлийг шалгаруулна. Бакалаврын оюутны шалгарсан  эхний 3 илтгэлийг “Эрдмийн чуулган”-д  оролцуулна.
  3. Энэхүү хэлэлцэгдсэн бөгөөд хэвлэлийн шаардлага хангасан илтгэлүүдийг нэгтгэн хурлын эмхэтгэлд хэвлэнэ. Тэргүүн байрын илтгэлүүдийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн шинэ дугаарт хэвлүүлнэ.

Шагнал урамшуулал:

Төрөл

Байр

Урамшуулал

Бакалавр

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 945 000 төгрөг)

Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө