МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

  1. Холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
  2. Электроникийн тэнхимийн эрхлэгч
  3. Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч 
  4. Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч
  5. Кибер аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 6 дугаар байрны 104 тоот өрөөнд (Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: +976 70151333 (Ажлын цагаар)

“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай танилцана уу.

/public/uploaded/file_manager/files/2025_05_19_A25.pdf

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө