МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана.

Зорилго:

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн биет бүтээгдэхүүн, программ хангамж, аппликейшн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бусад салбарт МХТ-ийн хэрэглээг өргөжүүлэх, МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулах зорилгоор практик хэрэгжүүлэлтээр гарсан биет бүтээгдэхүүн, хөгжүүлсэн аппликейшн, программ хангамж шалгаруулна.

Хамрах хүрээ:

МХТС-ийн бакалавр оюутнууд оролцоно.

Хугацаа:

Салбартаа бүтээлээ бүртгүүлэх хугацаа

2025 оны 03 сарын 17-21

Бүтээлийн танилцуулга А3 хэмжээтэй

бэлтгэн салбартаа хураалгах

2025 оны 03 сарын 24-28

МХТС-ийн шалгаруулалт, үзэсгэлэн

2025 оны 04 сарын 03

Бүтээлийн танилцуулга:

  1. Бүтээлийн нэр
  2. Багийн гишүүдийн танилцуулга
  3. Бүтээлийн зориулалт, хэрэглээ
  4. Бүтээлийн шинэлэг тал, технологийн дэвшилтэт тал
  5. Шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан бол баримт бичгийн хуулбар
  6. Загварыг бүтээхэд гаргасан зардал ба эдийн засгийн үр ашгийн тооцоо
  7. Хэрэглээнд нэвтрүүлэх байдал
  8. Байгууллагын захиалга ба гэрээгээр хийсэн бүтээл бүтээгдэхүүн бол гэрээний хуулбар
  9. Бүтээлийн танилцуулга template /public/uploaded/file_manager/files/Buteeliin-uraldaan-POSTER_temp(1).ppt

Биет бүтээл, программ хангамжийн бүтээлд тавигдах үндсэн шаардлага:

  1. Техник, технологийн шийдэл, дэвшилтэт шинэлэг тал
  2. Техник технологийн судалгаа, тооцоолол, туршилтын үр дүн
  3. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, ач холбогдол
  4. Эдийн засгийн үр ашгийн тооцоо (өртөг, зардал, орлого, үр ашиг)
  5. Оюутны бүтээлч ажиллагаа (тухайн бүтээлд багш, оюутны хамтын ажиллагаа, багаар ажилласан байдал, бүтээлийн танилцуулга гэх мэт)
  6. Бүтээгдэхүүний загвар болон апликейшн программ хангамж нь өмнөх жилүүдэд уралдаанд орж байсан бол шинээр сайжруулсан байдлаа тодорхойлсон байх, бүрэн дууссан хэвийн ажиллагаатай бүтээл байх
  7. Бүтээл нь бусдад хор хөнөөл учруулахааргүй аюулгүй байдлыг хангасан байх
  8. Бүтээл нь Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хууль, патентийн хуулийг зөрчөөгүй байна.

Шалгаруулах журам:

  1. Биет бүтээл, программ хангамж ба апликейшн гэсэн 2 ангиллаар бүтээлийг шалгаруулна.
  2. Заасан хугацаанд ирүүлсэн бүтээлүүдийн товч танилцуулгыг шалгаруулах комисс хүлээн авч төрөлжүүлэн бүртгэлжүүлнэ.
  3. Нэг бүтээл зөвхөн нэг ангилал төрөлд бүртгэгдэж шалгаруулалтад орно.
  4. Салбараас  үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчилна.
  5. МХТС-ийн шүүх комиссын шалгаруулалтын үнэлгээнээс хамааруулан “Шилдэг биет бүтээл” төрөлд 3, “Шилдэг аппликейшн ба программ хангамж” төрөлд 3 шилдэг бүтээлийг тодруулна. Шалгарсан бүтээлүүдийг “Монголын инновацийн 7 хоног”, “Эрдмийн XXI чуулган” зэрэг арга хэмжээнд оролцуулна.

Шагнал урамшуулал:

Төрөл

Байр

Урамшуулал

Шилдэг биет бүтээл

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 820 000 төг)

Шилдэг аппликейшн ба программ хангамж

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 820 000 төг)

Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана. МХТС-ийн магистр, доктор оюутны Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ “Quant Mind” хиймэл оюун ухааны клуб шинээр нээгдлээ “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж