Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит 

“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025сэдэвт

2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

 

Хурлын зорилго

Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах,дэмжих.

Хамрах хүрээ

Мэдээлэл, холбооны салбарын их, дээд сургуулиуд болон МХТС-ийн магистр, доктор оюутнууд оролцоно.

Өгүүллийн сэдэв

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчэйн, IoT, ухаалаг төхөөрөмж, хөдөлгөөнт холбоо, сүлжээний дэд бүтэц, автоматжуулалт, робот, үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдал, AR/VR технологи, симуляци, мультимедиа технологи, системийн нэгдэл, эрүүл мэнд, биотехнологи, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, мэдээлэл холбооны дэвшилтэт технологиуд, салбар дундын судалгаа, технологиуд.

Хурлын зохион байгуулалт

Ирүүлсэн илтгэлүүдэд шүүмж хийх бөгөөд шүүмжийн үнэлгээгээр зөвшөөрөгдсөн илтгэлийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлнэ. Хурлыг МХТС дээр хийж докторын ангилалд 3 байр, магистрын ангилалд 3 байрыг тус тус шалгаруулна.

 

Хурлын огноо

 

Илтгэл хүлээн авах хугацаа:

2025 оны 03 сарын 14-17

 Шүүмжид өгөх шүүмж авах хугацаа:

2025 оны 03 сарын 18-21

Илтгэлийн эцсийн хувилбарыг хүлээн авах:

2025 оны 03 сарын 24

Хуралдаан

2025 оны 03 сарын 25-ны өдөр

Эхлэх цаг: 10:00, Хаана: МХТС 101

 

Зохион байгуулагч

МХТС-ийн Эрдэм Шинжилгээний Алба, Салбарууд.

Илтгэлд тавигдах үндсэн шаардлага

 

  1. Их, дээд сургуулийн магистр, доктор оюутнууд бусад байгууллагын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн талаар монгол эсвэл англи хэл дээр бичсэн илтгэл, өгүүлэл байна.
  2. Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчилгүй, судлаачийн ёс зүйг баримталж, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүй эшлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал найруулгатай байна.
  3. Өөрийн судалгааны ажлын шинэхэн үр дүнг дэвшүүлсэн асуудал, хийсэн арга аргачлал, судалгаа ба туршилтын үр дүн, дүгнэлт гэсэн хэсгүүдээр зөв оновчтой илэрхийлсэн байна. 
  4. ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ. https://sict.edu.mn/mn/187/190 хаягаар орж Өгүүлэл бичихэд ашиглах загвар (template DOCX) татаж авах татаж ашиглана уу. Эрдэм шинжилгээний өгүүллийг файл (pdf эсвэл word) хэлбэрээр sict-conference@must.edu.mn  хаягаар, товлосон өдрөөс хоцроохгүйгээр ирүүлнэ.
  5. Илтгэлийг 10 минутад багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэж хурлын товлосон өдрийн өмнөх өдөр ЭША-ны sict-conference@must.edu.mn хаягаар өгсөн байна. Асуулт, хариулт 3-5 минут үргэлжилнэ.

Шалгаруулах журам

  1. Ирсэн илтгэлүүдийг шүүмжид өгч, шүүмжийн оноогоор жагсаан нэгдсэн хуралдаанд магистр оюутны 15-20, доктор оюутны 10-15 илтгэлийг хэлэлцүүлнэ.
  2. Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр магистр оюутны ангилалд 3, доктор оюутны ангилалд 2 байрыг тус тус шалгаруулна.
  3. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг МХТС болон бусад оролцогч их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдүүлнэ.
  4. Хэлэлцэгдсэн бөгөөд хэвлэлийн шаардлага хангасан илтгэлүүдийг нэгтгэн цахим хурлын эмхэтгэлд хэвлэнэ.

Шагнал урамшуулал

Ангилал бүрээр шалгарсан өгүүллийн зохиогч, удирдагчийг урамшуулна. Үүнд :

Төрөл

Байр

Урамшуулал

Магистр оюутны ангилалд

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 920 000 төг)

Доктор оюутны ангилалд

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 1220 000 төг)

Жич: 3-c доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө