AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа

“Astvision”, “Chimege Systems”, “And Global” зэрэг хамтрагч байгууллагуудын зүгээс практикт тулгамдсан асуудлыг хиймэл оюунаар хэрхэн шийдэж болох даалгаврыг боловсруулсан бөгөөд даалгаварт суурь код болон ашиглах өгөгдлийг хэрхэн бэлтгэх, даалгаврыг гүйцэтгэх талаар сургалт, зөвлөгөөг оролцогч оюутнуудад өгч ажилласан.   

Тэмцээнд оролцогчид суурь моделийг сайжруулах буюу үнэлгээ сайжруулах зарчмаар уралдаанд оролцсон ба Kaggle платформын тусламжтайгаар оролцогчдын үр дүнг онлайнаар, илтгэл хэлбэрээр хүлээн авч тэмцээний шүүгчид үнэлсэн. Үүнд:

  1. Чимэгэ Системс ХХК-ийн дэвшүүлсэн даалгаврыг амжилттай гүйцэтгэж манлайлсан - IT Салбарын оюутан Ж.Мөнх-Бадрал
  2. Анд Глобал ХХК-ийн дэвшүүлсэн даалгаврыг амжилттай гүйцэтгэж манлайлсан  КУСалбарын оюутан С.Мишээл
  3. Аствишн ХХК-ийн дэвшүүлсэн даалгаврыг амжилттай гүйцэтгэж манлайлсан - КУСалбарын оюутан Б.Намуун нар тус тус 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал болон тооцооллын нөөц GPU ашиглах эрхээр шагнууллаа.

Энэхүү хиймэл оюуны арга зүйн ур чадварын тэмцээнд оролцсоноор оюутнууд өөрсдийн техникийн ур чадварыг ахиулахаас гадна зах зээлийн бодит асуудлуудтай танилцаж, асуудал шийдэх ур чадвараа хөгжүүлэх ач холбогдолтой болсон юм.

Мөн https://www.kaggle.com/ платформд тэмцээн үүсгэн оролцогчдын хөгжүүлсэн хиймэл оюуны модель загварыг хүлээн авч, тэдгээр моделийн үнэлгээг автоматаар хийж гүйцэтгэсэнээрээ ирээдүйн ажлын байрны ур чадварын шаардлагад бэлтгэх боломжийг олгож байгаа юм.

Тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч байгууллагууд, болон дэмжин ажилласан компаниуддаа талархал илэрхийлье.

Идэвхтэй оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, манлайлалд нь амжилт хүсье.

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө