Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө

2024-2025 хичээлийн жилийн хаврын улирлын доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар  зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан бакалавр оюутны 14 илтгэлийг 2025 оны 03 сарын 18-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлэв.

Салбараас шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ЭНБДарга, доктор(Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, МХТ-ийн ахисан түвшний салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Ч.Мөнхнасан, ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D)  Б.Дорж, ХС-ын дэд профессор, доктор (Ph.D) Ж.Жавзансүрэн, МСАБС-ын  дэд профессор, доктор (Ph.D) Л.Одончимэг, МСАБС-ын  ахлах багш, доктор (Ph.D) Б.Дэнсмаа нарын редакцын бүрэлдэхүүн үнэлж, ЭНБД доктор (Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, Сургалт, чанарын албаны дарга доктор (Ph.D) П.Ууганбаяр, ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D) Б.Дорж,  МТС-ын дэд профессор, доктор (Ph.D) Б.Долгорсүрэн, ХС-ын ахлах багш, доктор (Ph.D) Р.Баярмаа, МСАБС-ын ахлах багш, доктор (Ph.D) Б.Бямбадорж нарын шүүгчдийн бүрэлдэхүүн дараах эхний 3 байрыг шалгаруулж илтгэгч оюутнуудаас гадна удирдагч багш нарт урамшууллыг олгож, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа өргөмжлөл хадгалуулав.

I-р байр                Сэдэв: Эмийн жор бичээч ухаалаг систем

                              Илтгэгч: Ү. Мөнхтуяа, Г.Магван - Эрдэнэ

                              Удирдагч: Доктор(Ph.D) Б.Долгорсүрэн /МТС-ын дэд профессор/

II-р байр               Сэдэв: Монгол хэл дээрх текстийг оновчтой хураангуйлах аргын судалгаа

                               Илтгэгч: Б.Амартүвшин, Н.Гантөмөр

                               Удирдагч: Доктор (Ph.D)  Б.Золзаяа /МТС-ын дэд профессор/

III-р байр               Сэдэв: Карго тээврийн бичигнээс мэдээлэл гарган авах ухаалаг систем

                               Илтгэгч: М.Түмэн-Аюуш, Ч.Мичидгоо, С.Батмөнх

                               Удирдагч: Доктор (Ph.D)  С.Өлзийбаяр /МТС-ын ахлах багш/

III-р байр               Сэдэв: Аюултай ачаа тээврийн маршрутыг граф бүтэц ашиглан оновчлох нь

                                Илтгэгч: Х.Ариунзаяа

                               Удирдагч: Доктор (Ph.D)  Б.Долгорсүрэн / МТС-ын дэд профессор/

МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд салбараасаа шалгаран амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав. 

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, өгүүллийн редакц хийсэн багш нар болон хуралд өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

 

 

Мэдээ мэдээлэл
ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ “Quant Mind” хиймэл оюун ухааны клуб шинээр нээгдлээ “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж Докторын зэрэг хамгааллаа. МХТС-ийн Судалгааны баг, Лабораториудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа