“CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал

Мэдээллийн аюулгүй байдлаар суралцдаг, сонирхдог оюутан залуусын дунд салбарын чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэр боловсруулах, шинэ санаа инновацыг дэмжих, судлаачид, мэргэжилтнүүд болон оюутнуудыг нэгтгэн, мэдлэг солилцох зорилгоор Cyber Security& Privacy Protection & Computer Network сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12-р сарын 22-ны өдөр ШУТИС-ын 8-р байрны 12 давхрын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ивээн тэтгэгчээр Young Brain Institute оролцлоо.

Хуралд БНСУ-аас Seoul Women's University, ӨМӨЗО-оос Inner Mongolia University болон ШУТИС, МХТС-ийн оюутнууд тус тус оролцлоо.

ЗОЧИН ИЛТГЭГЧЭЭР:

  • ШУТИС, МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдал Салбарын ахлах багш доктор Т.Булганмаа “NEW GRAPHIC PASSWORD SCHEME AND IMPLEMENTATION”

  • Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн багш Э.Мөнхцэцэг “THE CURRENT STATE OF NETWORK INFRASTRUCTURE SECURITY IN MONGOLIA”

  • ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдал Салбарын магистрант оюутан Б.Солонго “WIRELESS NETWORK SECURITY’S COMPARATIVE RESEARCH”

  • ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй, Байдал салбарын гэрээт багш Б.Мөнхжаргал “ANALYZE THE STATUS OF SOME GOVERNMENT WEB SYSTEM IN MONGOLIA” сэдвээр илтгэлүүд танилцууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 16 илтгэлийг аман хэлбэрээр, 24 илтгэлийг ханан хэлбэрээр хэлэлцэж  дараах илтгэлүүд шалгарлаа.

 Бакалавр оюутны аман илтгэлээр:

1-р байр: Ц.Билгүүн, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын дэд профессор, доктор (Ph.D) Л.Одончимэг

“REAL-TIME MALICIOUS DNS QUERY CLASSIFICATION SYSTEM BE MACHINE LEARNING”

2-р байр: Б.Баасанжаргал, Ш.Нандиндулам, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбаяр “MALWARE DETECTION USING MACHINE LEARNING ALGORITHMS ON LINUX-BASED OS”

3-р байр: Т.Золбоот, М.Бат-Оргил, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын ахлах багш, доктор (Ph.D) Т.Булганмаа  “HTTP HOST HEADER ATTACKS”

Шилдэг ханан илтгэлээр:

1-р байр: Б.Золбаяр, Б.Билгүүн, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбаяр

“MALICIOUS URL DETECTION USING MACHINE LEARNING ALGORITHMS RF AND SVM”

2-р байр: Г.Даваасүрэн, Н.Бямбадорж, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбаяр

“THE HANDSHAKE MECHANISM OF WPA3 AT THE DATA LINK LAYER AND MODELING THE DRAGONFLY PROTOCOL IN PYTHON”

3-р байр: Б.Оюун-Эрдэнэ, Б.Лхагвасүрэн, Д.Батбаяр, Б.Нямдорж, Т.Ингүүмэл, Удирдагч МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Б.Дэнсмаа “SOFTWARE DEFINED NETWORK SOLUTION (HUAWEI)” тус тус шалгарлаа.

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе