МХТС-ийн магистр, доктор оюутны Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө

Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай  зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан магистрант оюутны 8,  докторант оюутны 4  илтгэлийг 2025 оны 03 сарын 25-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлэв.

Салбараас шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ЭНБД, доктор(Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, МХТ-ийн ахисан түвшний салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ч.Мөнхнасан, ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D)  Б.Дорж, ХС-ын дэд профессор, доктор (Ph.D) Ж.Жавзансүрэн, КУС-ын профессор, доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт, КУС-ын дэд профессор, доктор (Ph.D) Д.Золзаяа, МСАБС-ын  дэд профессор, доктор (Ph.D) Л.Одончимэг, МСАБС-ын  ахлах багш, доктор (Ph.D) Б.Дэнсмаа нарын редакцын бүрэлдэхүүн үнэлж, МСАБС-ын профессор, доктор (Ph.D) Я.Дашдорж, ЭС-ын профессор, доктор (Ph.D) Б.Зоригтбаатар,  ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, Сургалт, чанарын албаны дарга доктор (Ph.D) П.Ууганбаяр, МТС-ын дэд профессор, доктор (Ph.D) Б.Долгорсүрэн, ХС-ын ахлах багш, доктор (Ph.D) Р.Баярмаа, КУС-ын ахлах багш, доктор (Ph.D) Ж.Оргил нарын шүүгчдийн бүрэлдэхүүн магистр  3, доктор 2 эхний байрыг шалгаруулж илтгэгч оюутнуудаас гадна удирдагч багш нарт урамшууллыг олгож, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа өргөмжлөл хадгалуулав.

МАГИСТР

I-р байр                Сэдэв: “Context-free grammar for mongolian, some results”

                              Илтгэгч: Jonathan Sande

                              Удирдагч: Доктор(Ph.D) Б.Туяацэцэг /КУС-ын дэд профессор/

II-р байр               Сэдэв: “Бараа материалын нөөц төлөвлөлтийн ухаалаг системийн хөгжүүлэлт”

                               Илтгэгч: Ө. Азамат

                               Удирдагч: Доктор(Ph.D) Б.Туяацэцэг /КУС-ын дэд профессор/

III-р байр               Сэдэв: “Микроскопын дүрснээс enterobius vermicularis-ийн өндөгийг гүн сургалт ашиглан илрүүлэх нь

                               Илтгэгч: Т.Түвшинсайхан

                               Удирдагч: Доктор (Ph.D)  Б.Долгорсүрэн /МТС-ын дэд профессор/

ДОКТОР

I-р байр                Сэдэв: Some results of resourсe allocation in 5G network based on Q-learning

                              Илтгэгч: Ө.Буянхишиг

                              Удирдагч: Доктор(Ph.D), профессор Б.Отгонбаяр

II-р байр            Сэдэв: Evaluating cloud attenuation at С, Ku, and Ka bands by using itu-r model for  satellite links in Mongolia

                              Илтгэгч: Ю.Отгонбаатар

                              Удирдагч: Доктор(Ph.D), дэд профессор З.Буянхишиг /ХС-ын эрхлэгч/

МХТС-ийн магистр, доктор  оюутнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд салбараасаа шалгаран амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав.  Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, өгүүллийн редакц хийсэн багш нар болон хуралд өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана. МХТС-ийн магистр, доктор оюутны Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ “Quant Mind” хиймэл оюун ухааны клуб шинээр нээгдлээ “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж