МХТС-ийн Судалгааны баг, Лабораториудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн 65 жилийн ойг угтаж 2024 оны 9 сарын 25-аас 2024 оны 10 сарын 01-ний өдрүүдэд МХТС-ийн  судалгааны баг, лабораториудын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. КОЙКА-ийн санхүүжилттай хэрэгжиж байгаа “ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд байгуулагдсан сургалт, судалгааны зориулалттай 10 лабораторио түшиглэн судалгааны багуудыг тус сургууль дээр байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь магистр, докторын хөтөлбөрт шинээр элсэгчид, бакалаврын өвөл болон хавар төгсөх оюутнуудад судалгааны баг, лабораториудыг таниулах, судалгааны сэдэв, удирдагч багшаа сонгоход туслах, судалгааны багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм. Мөн бакалаврын шинээр элсэгчид болон нийт оюутнуудад судалгааны баг, лабораториудыг таниулах, өөрсдийн сонирхсон судалгааны чиглэлээ олж авахад туслах юм.

Өдөрлөгийн хүрээнд шинээр элсэн орсон оюутнуудад сургуулийн талаарх танилцуулга хийгдэж судалгааны багууд өөрсдийн багийн зорилго, судалгааны чиглэл,  хүрсэн үр дүн, үйл ажиллагааныхаа талаар постер бэлтгэн байрлуулж танилцуулга хийсэн ба сонирхсон оюутнууд судалгааны баг, лабораториудын гаргасан хуваарийн дагуу танилцан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байв. Бакалаврын төгсөх курсийн оюутнууд эртнээс судалгааны чиглэл, сэдвээ сонгосноор тэдний төгсөлтийн ажлын чанар сайжрах, ахисан түвшний оюутнууд судалгааны ажлаа лабораторид судалгааны багт хийснээр үр дүнтэй судалгааны ажлууд хийгдэнэ гэдэгт итгэж байна.

 

МХТ-ийн Ахисан түвшний салбар, Судалгааны багууд

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө