Монгол-Хятадын хамтарсан төслийн багуудын уулзалт, семинар зохион байгуулагдлаа

ШУТИС-дээр 2020-2024 онд хэрэгжиж буй БШУЯ-ны захиалгат Монгол-Хятадын хамтарсан “Олон өгөгдлийн уусалд суурилсан хавсарсан үйлчлэл бүхий эмийн хослолын таамаглалын загвар” сэдэвт судалгааны төслийн хоёр талын уулзалт, семинар 2024 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ШУТИС дээр зохион байгуулагдлаа.

2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохиогдсон уулзалт, семинарыг төслийн Монголын багийн ахлагч ШУТИС-ийн МХТС-ийн КУС-ын профессор И.Цэрэн-Онолт,  БНХАУ-ын багийн ахлагч Анхуй Их Сургуулийн профессор Янсэн Су нар удирдан явуулав.

Энэ удаагийн семинар, хэлэлцүүлэгт Монгол болон Хятад улсуудын талаас хэд хэдэн байгууллага оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, БНХАУ-ын Анхуй Их Сургуулийн Хиймэл Оюуны Сургууль, Шинжаны Анагаахын Их Сургууль, Төв Азийн өндөр тохиолдолт өвчний эмчилгээ, хамгааллын улсын голлох лаборатори (State Key Laboratory), Монголын ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, МУИС-ийн Генетик инженерчлэлийн лаборатори, Эм Зүйн Шинжлэх Ухааны Сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцов.

Мөн хоёр талын эрдэмтэн, судлаачдын цаашдын хамтын ажиллагааны талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнгийн захирал, Др Ч.Баттогтох, ШУТИС-ийн МХТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Др Х.Загарзүсэм нар удирдан явуулав. 

 

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө