“МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

“Монголын мэдээллийн технологи-2024” эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурлыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль “Кибер аюулгүй байдал” сэдвээр Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Кибер Халдлага Зөрчилтэй Тэмцэх Нийтийн Төв, Монголын Мэдээллийн Технологийн Консерциум, Монгол Улсын Их Сургуультай хамтран 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн 8-р байранд зохион байгууллаа.  

Хурал нь “Кибер аюулгүй байдал”, “Хиймэл оюун ухаан”, “Электрон систем, дохио боловсруулалт”, “Тооцоолол, мэдээллийн технологийн хэрэглээ”, “Холбоо, сүлжээ”, “Дижитал конвержинс” гэсэн зургаан салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС, МУИС, ШУА, МУБИС, АШУҮИС, СЭЗИС, ХААИС, ДХИС, ҮБХИС, Хүрээ МХТДС зэрэг дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас гадна БНСУ-ын Үндэсний Тээврийн Их Сургууль, Квангвон Их Сургууль, Сангмёонг Их Сургууль, Япон улсын Токушима Их Сургууль, Италийн Трентогийн Их Сургууль, БНХАУ-ын Өмнөд Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, судлаачид 34 аман илтгэл, 19 үзүүлэн илтгэлээр судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэгдлээ. 

   

Энэ удаагийн хурлын үеэр их сургуулиудын хамтын ажиллагааны хэлэлцүүлгийг “Хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд хийж салбарын их сургуулиуд оюутнуудын дипломын мэдээллээ дундаа хуваалцдаг байх, МУИС, ШУТИС-ийн профессор, багш нар хиймэл оюуны хамтарсан судалгааны баг үүсгэн хамтран ажиллах зэрэг тодорхой санал, санаачлагыг хэрэгжүүлэхээр боллоо.

      

Мөн “ICT Focus” олон улсын хянан магадалгаа хийгддэг, нээлттэй сэтгүүлийн албан ёсны нээлт боллоо.  Мэдээлэл, холбооны технологийн салбарын уг сэтгүүлийг импакт фактортай Монгол улсаас эрхлэн гаргадаг олон улсын сэтгүүл болгон хөгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллахаа мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн байгууллага болон их сургуулиудын төлөөлөл болох ЦХХХЯ, ХХЗХ, ММТК, ШУТИС, МУИС, МУБИС нар илэрхийлсэн байна.

 

ШУТИС - МХТС

Мэдээ мэдээлэл
ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн анхааралд Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа Докторын зэрэг хамгааллаа КАНСАТ 2025 Үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө! ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХАВРЫН ТЭРГҮҮН-2025” РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР “Автотээвэр -100” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. МХТС-ийн робоконы 2 баг "ABU Robocon 2025" Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 1, 2-р байрыг эзэллээ. Электроникийн улсын XXI олимпиад 2025 оны 5 сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Автомат Робот 2025”