"Автомат робот-2024" хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Оюутан залуус, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцахуйг дэмжих зорилготой “Автомат Робот 2024” тэмцээн 2024.05.04-05-ны өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны, Технологийн сургууль дээр зохион байгуулагдлаа.

   

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубын оюутнууд цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг 2009 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2014 оноос хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”-ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар ШУТИС-МХТС-ийн Захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран уламжлал болгон зохион байгуулсаар байна.

"Автомат робот-2024" хаврын тэмцээнд:

  • Микромауз
  • Тойрог зам буюу робот рейс
  • Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
  • Шоо цуглуулах робот  (ЕБС болон их дээд сургууль) гэсэн 5 төрөлд Улаанбаатар хот, Төв аймгийн Батсүмбэр сум, Ховд болон Завхан зэрэг аймгуудаас зорин ирсэн 70 багийн 110 орчим тамирчид ур ухаанаа уралдуулан оролцлоо. 

Үүнд:

  • ЕБС-ийн ангилалд Орчлон, Уудам Монгол, Улаанбаатар хотын 12, Шинэ Монгол Технологийн Коллеж, Зохион Бүтээгчдийн академи, Элит ОУДС, Төв аймгийн Батсүмбэр ЕБС-аас зэрэг нийт 8 сургуулийн давхардсан тоогоор 30 багийн 80 сурагч
  • ИДСургуулийн ангилалд ШУТИС-ийн салбар Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Геологи Уул Уурхайн Сургууль болон Механик Тээврийн Сургуулийн харьяа МСҮТ, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Төмөр замын дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Шинэ-Монгол Технологийн Дээд Сургууль зэрэг 7 сургуулийн давхардсан тоогоор 25 багийн 43 оюутан оролцов.

Тэмцээний дүнг танилцуулбал:

2024-05-04-ны өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2024 хаврын тэмцээний эхний өдрийн тэмцээнүүд амжилттай зохиогдож урьдын адил ширүүн, өрсөлдөөнтэйгөөр болж өндөрлөө.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш А.Одгэрэл, Ч.Батчулуун, Б.Луубаатар, Ө.Сүх-Очир, Б.Бат-Эрдэнэ,Т.Амартүвшин, Н.Чулуунбаатар нар ажиллалаа.

Робот Рейс уралдаанд 20 баг өрсөлдсөнөөс

  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Э.Энх-Амар  ахлагчтай “DARK ANGEL III” баг Тэргүүн байрыг
  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Ч.Маргад ахлагчтай  “DARK ANGEL I” баг Дэд байрыг
  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Ч.Маргад ахлагчтай  “DARK ANGEL” баг ГУТГААР байрыг тус тус эзлэв.

Энэ удаагийн  Микромауз төрөлд бусад их дээд сургуулиудын 5 баг амжилттай оролцлоо. 

2024-05-05-ний өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2024 хаврын тэмцээн хоёрдох өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш Б.Дорж, А.Одгэрэл, Ц.Тэнгис, Г.Ууганчимэг, Ц.Сугир нар ажиллалаа.

Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 20 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж:

   

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Оном ерөнхий боловсролын сургуулийн Б.Сайханбилэг ахлагчтай “ZBA” баг ТЭРГҮҮН байр
  • Улаанбаатар ЕБС-ийн Б.Долгорсүрэн багшийн удирдсан О.Учрах “UB ROBOT” баг ДЭД байр
  • Е.Элэмс багшийн удирдсан Tee Education сургуулийн А.Хосболд ахлагчтай “Team B” баг ГУРАВДУГААР байр

Их дээд сургуулийн ангилалд

  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Г.Эрхэмбаяр ахлагчтай “Pointer” баг ТЭРГҮҮН байр
  • ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн оюутан А.Эгшиглэн ахлагчтай “IDEA”  баг ДЭД байр байрын эздээр тус тус шалгарлаа.

Шоо цуглуулах тэмцээнд нийт 7 баг өрсөлдсөнөөс 

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн, У.Болормаа багшийн удирдсан Л.Төрбат ахлагчтай  “Хас хөдөлгүүр” баг ТЭРГҮҮН байр
  • Tee Education Е.Элэмс багшийн удирдсан Ц.Өлзийдэлгэр ахлагчтай “Team С” баг ДЭД байр
  • Уудам Монгол сургуулийн Э.Мандхай багшийн удирдсан Г.Ирмүүн ахлагчтай  “Уудам Монгол” баг ГУРАВДУГААР байр

Тэмцээнд оролцсон бүх багууддаа болон амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.   

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн анхааралд Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа Докторын зэрэг хамгааллаа КАНСАТ 2025 Үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө! ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХАВРЫН ТЭРГҮҮН-2025” РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР “Автотээвэр -100” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. МХТС-ийн робоконы 2 баг "ABU Robocon 2025" Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 1, 2-р байрыг эзэллээ.