“Ажил олгогчдын өдөрлөг-2024” арга хэмжээ МХТС дээр 2024 оны 4-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.

МХТС ба Ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудыг үндсэн болон цагийн ажилд зуучлах, дадлага хийлгэх, профессор багш, судалгааны багууд хамтран эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор “Ажил олгогчдын өдөрлөг 2024” арга хэмжээг 2024 оны 4-р сарын 30-ний өдөр МХТС дээр зохион байгууллаа. 

   

   

Уг өдөрлөгт төрийн байгууллага, үүрэн холбооны операториуд, банкны салбар болон хувийн хэвшлийн 36 байгууллага оролцсоноос гадна 10 гаруй байгууллага өөрсдийн нээлттэй ажлын байрны саналыг ирүүлж, “ГрэйпСити Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны танилцуулгыг судалгаа хөгжүүлэлтийн ахлах инженер Ж.Мөнх-Эрдэнэ, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв (УТҮГ)-ийн Кибер халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, Кибер аюулгүй байдлын хууль тогтоомжын тухай танилцуулгыг Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Дөлгөөн, “Кибер аюулгүй байдлын салбарын карьер хөгжил” сэдвээр Голомт банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал З.Ганбагана, Япон улсад техник, технологийн салбарт ажиллах боложийн тухай Мика Монгол байгууллагын захирал Н.Дэлгэрмаа, Юнител группийн Үүрэн сүлжээ төлөвлөлтийн хэлтсийн менежер П.Оргилбаяр нар тус тус МХТС-ийн оюутнуудад зориулан сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

   

      

Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулснаас гадна оюутнуудад цалинтай, цалингүй дадлагын, цагийн болон үндсэн ажлын байр санал болгож ярилцлага, сонгон шалгаруулалт зохион байгууллаа.

   

Өдөрлөгийн төгсгөлд Жи-Мобайл ХХК, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК, Энжинэкс ХХК, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК, Эйблсофт ХХК зэрэг байгууллага, компаниуд МХТС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

   

   

ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургууль

2024.05.08

Мэдээ мэдээлэл
ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ “Quant Mind” хиймэл оюун ухааны клуб шинээр нээгдлээ “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж Докторын зэрэг хамгааллаа. МХТС-ийн Судалгааны баг, Лабораториудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа