International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF2024) олон улсын хурал болж өндөрлөлөө

Монгол улсын ШУТИС, БНСУ-ын Олон улсын Хамтын ажиллагааны Байгууллага (KOICA), Цахилгааны Инженерийн Институт (KIEE), Сангмён Их Сургууль (SMU), Ханбат Үндэсний Их сургууль (HBNU) хамтран зохион байгуулсан  “International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF 2024) “New intelligence Technology: Past, Present and Future” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 8 дугаар сарын 20 -оос 23 -ний хооронд ШУТИС-ийн 8-р байранд болж өндөрлөлөө.

Хуралд Монгол, БНСУ, Япон, ОХУ, Вьетнам, Турк, Энэтхэг, Пакистан, Казахстан, Австрали зэрэг 10 орноос оролцсон судлаачдын эрдэм судлалын нийт 127 бүтээлийг KOICA-MUST, Future Electric Facility Planning and Operations, AI, Smart Electrical Facilities & Material Sceince and Technology, Intelligent Transportation Technology, Information Communication Technology болон Building Integrated Photovoltaic System гэсэн салбар хуралдаанаар хэлэлцлээ. Уг хуралд KOICA-ийн дэд ерөнхийлөгч Юн Янг Ли (Yun Young Lee) ач холбогдол өгч хүрэлцэн ирж оролцсоноос гадна ШУТИС, МУИС, МУБИС, ҮБХИС, ХААИС, Хүрээ МХТДС, Төмөр замын дээд сургууль, MIU зэрэг Монголын их, дээд сургуулийн багш судлаачид оролцож өөрсдийн судалгааны ажлаа танилцууллаа.

  

   

Энэ удаагийн хурлын онцлог нь БНСУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар ШУТИС дээр хэрэгжиж байгаа төслийн хамтарсан 22 судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, их сургуулийн оюутнуудын дунд зохиогдсон нийт 23 баг оролцсон “Global Capstone Design” тэмцээнээс гадна эрчим хүч, тээвэр логистикийн чиглэлээр Монгол-Солонгос улсын хамтарсан “Korea-Mongolia Industrial Exchange Technical Forum” форумыг хийж цаашид хамтран ажиллах талаар санал санаачилгууд гарснаараа онцлогтой боллоо.

  

  

Хуралд оролцож судалгааны ажлаа танилцуулсан нийт багш судлаачид, оюутнууд болон БНСУ талаас хурлыг зохион байгуулсан KIEE, KOICA, SMU, HBNU, дэмжин ажилласан ШУТИС-ийн захиргаа, Нээлттэй боловсролын төв, ГХС, ШУТИС-Коосэн технологийн коллеж болон зохион байгуулалтад ажилласан ШУТИС-ийн МХТС, ЭХС, МТС-ийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-Европын Холбооны санхүүжилттэй “GreenTech Horizons” төсөлд оролцож байна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. “Саммит компьютер технологи” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын нээлттэй семинар зохион байгуулагдлаа ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө