Монгол улсад инновацын соёл, экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ 2023 оны 6 сарын 5-наас 11-ний өдрүүдэд нэг долоо хоногийн турш олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

ШУТИС нь тус арга хэмжээг угтаж  "ICIED-2023 буюу “Инновац ба энтрепренершипийн хөгжил” олон улсын хурал (05.17) болон "MUST Start-Up-2023" оюутны гарааны бизнесийн уралдаан (05.10), "Workshop on Business Model Strategies for Start-Ups" сэдэвт Азийн 20 орны 40 гаруй оролцогчийг хамарсан олон улсын семинар (05.15-18) зэрэг арга хэмжээг зохион байгуулаад байна. 

 

"Монголын инновацын 7 хоног -2023" арга хэмжээ дараахи хуваарийн дагуу зохион байгуулагдана. Багш, судлаач та бүхэн өөрийн оролцохыг хүссэн, сонирхож буй арга хэмжээний талаар асууж тодруулах зүйл байвал бид (Инновац, технологи дамжуулалтын төв)-д itto@must.edu.mn  и-мэйлээр хандаарай. Бид дэлгэрэнгүй хөтөлбөрийг илгээх болно. 

 

6 сарын 5 -ны Даваа гариг 

  • "Инновацын түншлэл" форум, үзэсгэлэн - Монголын худалдаа аж үйлдвэрийн их танхимд 10:00 цагаас болно.  (Багш, судлаачид оролцох боломж нээлттэй) 
  • Inclusive Society/Design Thinking семинар - Блю скай зочид буудал, Кристал танхимд болно. 
  • "Эрдэм хакатон" судлаачдын гарааны бизнесийн уралдааны сүүлийн шатны шалгаруулалт (Demo Day) -  Мэдээллийн технологийн үндэсний паркт болно.

6 сарын 6-ны Мягмар гариг 

  • "DX Cup Mongolia" цахим технологид суурилсан оюутны залуусын бизнес уралдааны сүүлийн шат (Demo Day) - Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд болно. 
  • Их сургуулиудын инновац, шинэ технологийн танилцуулга, уулзалт  - 5 их сургуулийн патент, технологийн танилцуулга - МУИС-ийн Багш оюутны хөгжлийн ордон -502 тоот танхимд 12:30 -аас болно. ШУТИС  5 технологи танилцуулна

6 сарын 7-ны Лхагва гариг 

  • "Corporate social responsibility for innovation" сэдэвт форум - Блю скай зочид буудал болно. 
  • Ахлах ангийн сурагчдад зориулсан "STEM" воркшоп эхний өдөр - ШУТИС-ийн 8 дугаар байрны 805 тоотод болно. 

6 сарын 8-ны Пүрэв гариг 

  • "ICT Mindgolia Forum-2023" - Шангри-Ла зочид буудлын их танхимд болно.  
  • Agri Showcase Tour арга хэмжээ - Хөдөө аж ахуйн их сургууль дээр зохион байгуулагдана. 
  • Ахлах ангийн сурагчдад зориулсан "STEM" воркшоп 2 дахь өдөр - ШУТИС-ийн 8 дугаар байрны 805 тоотод болно. 
  • Залуу судлаачдын "Best Paper Awards 2023" - Санхүү, эдийн засгийн их сургууль дээр зохион байгуулагдана. 

6 сарын 9-ний Баасан гариг 

  • ICT Expo - "Монголын инновацын 7 хоног-2023" болон Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн - Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт зохион байгуулагдана.  (ICT Expo-д оролцож бүтээл танилцуулах сонихолтой багш, судлаачид бүтээлийн талаарх мэдээлэлээ zagarzusem@must.edu.mn и-мэйлээр 6 сарын 2-ны өдөрт багтаан өмнө ирүүлнэ үү.)
  • Ахлах ангийн сурагчдад зориулсан "STEM" воркшоп 3 дахь өдөр - ШУТИС-ийн 8 дугаар байрны 805 тоотод болно. 

6 сарын 10,11-ний Бямба, Ням  гариг 

  • ICT Expo - "Монголын инновацын 7 хоног-2023" болон Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн - Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт үргэлжилнэ. 
  • Start-Up Show case арга хэмжээ -  White Rock Center-т болно. (Бямба гаригт)

 

Жич: Арга хэмжээтэй холбоотой мэдээллийг Монголын Инновацийн 7 хоног / Mongolian Innovation Week | Ulaanbaatar | Facebook хуудсаар түгээж байна. 

 

 

Болох үйл ажиллагаа
“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана “AI based Education and Drone Technology” МХТС-ийн Нээлттэй семинар -1 Нээлттэй семинар зохион байгуулагдана. ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа. Монгол улсад инновацын соёл, экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ 2023 оны 6 сарын 5-наас 11-ний өдрүүдэд нэг долоо хоногийн турш олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана. "Job Fair-Ажил олгогчдын өдөрлөг-2023" арга хэмжээнд та бүхнийг урьж байна. "УЛСЫН ПРОГРАММЧЛАЛЫН XXXI ОЛИМПИАД" зохион байгуулагдана. “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. "ИННОВАЦЫН ЭЗЭД" шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ. МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан