"ЭРДМИЙН ЧУУЛГАН -2025" профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН
 “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Зорилго: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, багш, судлаачдын гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц болон үр дүнг хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харъяа сургууль, хүрээлэн, коллежийн профессор, багш, судлаачид.

Эрдэм шинжилгээний хурлын чиглэл:

  • Техник-технологи
  • Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан

  • Нийгэм, эдийн засаг, дизайн

Өгүүлэлд тавигдах шаардлага:

  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх

  • Урьд өмнө хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх

  • Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх

  • Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурсан байх

  • Бүтээлийн хуулбарлалт шалгах программаар шалгаж өгүүлэл тус бүрээр хуулбарлалтын (PDF) тайланг татаж ирүүлэх. Хуулбарлалтын тайлангийн загвар харах: https://research.must.edu.mn/page/135

  • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримталж бичсэн байх. https://research.must.edu.mn/page/104

Хугацаа:

I ШАТ /МХТС/ 

  •  Өгүүлэл хүлээн авах :  2025.04.15

  •  Шалгаруулалт :             2025.04.18

II ШАТ /ШУТИС/ 

  •  Өгүүлэл хүлээн авах:   2025.04.21

  • Шалгаруулалт:               2025.04.30

Шагнал:

  • I байр - Батламж, 1.5  сая төгрөг
  • II- байр - Батламж, 1 сая төгрөг
  • III- байр - Батламж, 800 мян. төгрөг

Өгүүлэл хүлээн авах: sict-conference@must.edu.mn мэйл хаягаар хүлээн авна.

 

Болох үйл ажиллагаа
"ЭРДМИЙН ЧУУЛГАН -2025" профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана “AI based Education and Drone Technology” МХТС-ийн Нээлттэй семинар -1 Нээлттэй семинар зохион байгуулагдана. ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа. Монгол улсад инновацын соёл, экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ 2023 оны 6 сарын 5-наас 11-ний өдрүүдэд нэг долоо хоногийн турш олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана. "Job Fair-Ажил олгогчдын өдөрлөг-2023" арга хэмжээнд та бүхнийг урьж байна. "УЛСЫН ПРОГРАММЧЛАЛЫН XXXI ОЛИМПИАД" зохион байгуулагдана. “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. "ИННОВАЦЫН ЭЗЭД" шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ. МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан