“ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна.

ШУТИС-ийн МХТС-иас эрхлэн гаргаж байгаа “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. Энэ удаагийн хэвлэлийг өмнөх дугаарын адил мөнгөн урамшуулалтай байхаар төлөвлөж байгаа тул та бүхнийг өгүүллээ хэвлүүлэхийг урьж байна.

Эхний дугаар хэвлэгдсэнээс хойш ICT Focus сэтгүүл нь DOI сангийн бүртгэлийн агентлаг болох Crossref-ийн гишүүн болсон бөгөөд Google Scholar, Dimensions зэрэг олон улсын сэтгүүлийн онлайн сангуудад бүртгэлтэй болсон. Ингэснээр сэтгүүлийн нийтлэлүүд олон улсын сэтгүүлүүдийн онлайн сүлжээнд холбогдож эшлэгдэх боломжтой болж байгаа юм. Сэтгүүл нь вебэд суурилсан онлайн өгүүлэл хүлээн авах-хянан магадлах-редакци хийх системтэй тул та бүхэн https://ictfocus.org/ платформд хандаж өгүүллээ илгээнэ үү.

Болох үйл ажиллагаа
“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана “AI based Education and Drone Technology” МХТС-ийн Нээлттэй семинар -1 Нээлттэй семинар зохион байгуулагдана. ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа. Монгол улсад инновацын соёл, экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ 2023 оны 6 сарын 5-наас 11-ний өдрүүдэд нэг долоо хоногийн турш олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана. "Job Fair-Ажил олгогчдын өдөрлөг-2023" арга хэмжээнд та бүхнийг урьж байна. "УЛСЫН ПРОГРАММЧЛАЛЫН XXXI ОЛИМПИАД" зохион байгуулагдана. “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. "ИННОВАЦЫН ЭЗЭД" шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ. МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан