AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна

AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн

“Quant Mind” хиймэл оюун ухааны клубээс зүгээс “AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээний үргэлжлэх хугацаа : 2024.11.04-2024.12.10-ны өдрүүд

Уг тэмцээний зорилго:

  • Ажил олгогчдоос дэвшүүлсэн асуудлын шийдлийг олох, сайжруулах
  • Өгөгдсөн хиймэл оюуны моделийн үнэлгээ сайжруулах
  • Өгөгдсөн хиймэл оюуны моделийг ашиглаж программ хангамж хөгжүүлэх

Ач холбогдол:

  • Ажил олгогч болон оюутныг холбож, ажил олгогчдоос дэвшүүлж буй бодит асуудалтай танилцах, оюутнууд тус асуудлыг шийдэх ур чадвараа таниулахад оршино.

Шаардлага:

  • Ажил олгогчид уралдааны асуудалд суурь загвар код болон өгөгдлийг урьдчилж боловсруулж өгнө. Оюутнуудад суурь загварыг тайлбарлаж зааж өгнө.

Оролцогчид:

  • Сонирхсон бүх оюутнуудад нээлттэй тэмцээн (баг болон баг бус).

Мөн оролцогч оюутнууддаа зориулан:

  • Компаниудаас дэвшүүлсэн асуудлуудыг танилцуулах, суурь загварын сургалт цуврал семинарууд
  • Хиймэл оюуны шилдэг мэргэжилтний илтгэлүүдийг зохион байгуулагдах гэж байна. 

Та бүхэн идэвхтэй оролцоорой.

Хамтрагч байгууллага:

  • "AND GLOBAL" A True Fintech Company
  • "ЧИМЭГЭ SYSTEMS" Software Company
  • ”ASTVISION” Software Company

Ивээн тэтгэгч:

  • ЭРТ МӨНХ СИСТЕМ ХХК

Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://quantmindclub.sict.edu.mn/

Веб хаяг болон олон нийтийн сувгуудыг дагаарай. Баярлалаа.