Компьютерын сүлжээний улсын XII олимпиад, Компьютерын сүлжээний инженерүүдийн уp чадварын V тэмцээн зохион байгуулагдана.

ЗОРИЛГО:

Компьютерын сүлжээ, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, мэргэжлээ сурталчлах, тэдний бүтээлч чадварыг нийгэмд таниулахад оршино.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү удирдамжаар компьютерын сүлжээний улсын XII олимпиадыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд нээлттэй зохион байгуулна.

1.2. Олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулагдах ба   I үe шат 2024 оны 09 сарын 21 - ний өдөр,   II үe шат 2024 оны 09 сарын 28 - ний өдөр ҮБХИС дээр зохион байгуулна.

1.3. Олимпиадад нэг сургуулиас оролцох оюутны тоог хязгаарлахгүй бөгөөд бүртгэл нээлттэй хэлбэрээр явна.

1.4. Олимпиадтай холбоотой мэдээллийг 90910117 /Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын сургалтын төвийн дарга,  С.Билэгт/, 88753081 /Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын сургалтын төвийн багш, Ч.Энхбаатар/ утсаар, cstc@mndu.gov.mn мэйл хаягаар ажлын цагаар холбогдон лавлана.

Xoëp. Зохион байгуулалт

2.1. Олимпиадыг ҮБХИС-ийн КАБСТ болон хамтран ажиллагч, ивээн тэтгэгч байгууллагууд хамтран зохион байгуулна. Олимпиадын мэдээ, мэдээллийг https://mndu.gov.mn сайтад байршуулна.

2.2. Олимпиадын I шатанд оролцогч онлайнаар https://mndu.gov.mn сайтаар 2024 оны 09 сарын 02-ноос 13-ний хооронд бүртгүүлнэ.

2.3. Оролцогч нь мэргэжил, курс харгалзахгүй. Харин одоогоор суралцдаггүй эсвэл чөлөөтэй, дөрвөн жилээс дээш суралцаж байгаа тохиолдолд оролцох боломжгүй.

2.4. Олимпиад нь бүртгэлийн хураамжгүй байна.

2.5. Олимпиадын даалгавар, эхлэх цаг болон бусад мэдээллийг бүртгүүлсэн э-мэйл хаягаар тэмцээний өмнөх өдөр мэдэгдэнэ.

2.6. І, ll шатны дүн автоматаар дүгнэгдэж, онлайнаар мэдээлнэ.

2.7. II шатанд шалгарсан оюутнууд 2024 оны 09 сарын 23-25-ний өдрүүдэд ҮБХИС-КАБСТ-ийн 100 тоотод ирж бүртгүүлэн эрхээ баталгаажуулна. Ирэхдээ сургуулийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагааны хамт авчирна. Заасан хугацаанд ирж эрхээ баталгаажуулаагүй бол дараагийн оюутанд эрхийг шилжүүлнэ.

2.8. II шатанд 20 оюутан оролцоно.

Гурав. Шалгаруулалт, шагнал, урамшуулал

3.1. Олимпиадын I шатнаас гүйцэтгэлийн дүнгээр эхний 30-д багтсан, сургууль тус бүрээс оролцогч оюутны тоо, үзүүлсэн амжилтыг харгалзан тодорхой тооны оюутнуудад зохион байгуулах комиссоос 2-р шатанд оролцох урилгыг бүртгүүлсэн э-мэйл хаягаар илгээнэ.

3.2. II шатнаас нийт 5 байр /I-III шагналт байр, тусгай байр 2/ шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгчдийн шагналаар шагнана.

Дөрөв. Даалгавар, хамрах хүрээ

- OSI, TCP/IP загвар, TCP/IP протоколын бүлийн тугээмэл ашиглагддаг протоколууд, нээлттэй стандартууд

- Сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд(замчлагч, свич, галт хана, утасгүй сүлжээний төхөөрөмжүүд гэх мэт)-ийн технологиуд

- Компьютерийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах технологиуд

- Сүлжээний хяналт, удирдлагад зориулсан нээлттэй стандарт, протоколууд

- Түгээмэл ашиглагддаг хэрэглээний давхаргын үйлчилгээнүүд, серверийн зохион байгуулалт, тэдгээртэй хамааралтай troubleshooting командууд

- Сүлжээний аюулгүй байдал, криптографийн үндсэн ойлголтууд, хэрэглээ

- Packet tracer 8.2.0 болон түүнээс хойших хувилбар дээр ажиллах боломжтой төхөөрөмж болон протоколын хүрээнд практик даалгаврууд

-  I шатны асуултуудын 70-80 хувь нь тест, үлдсэн хувь нь бодлого, асуудал шийдвэрлэх даалгавар байна.

- II шатны асуултууд 100 хувь практик даалгавар байна.

КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН УP ЧАДВАРЫН V ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

ЗОРИЛГО:

Компьютерын сүлжээ, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжлээ сурталчлах, тэдний бүтээлч чадварыг нийгэмд таниулахад оршино.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү удирдамжаар компьютерын сүлжээний инженерүүдийн yp чадварын V тэмцээнийг инженерүүдийн дунд нээлттэй зохион байгуулна.

1.2. Тэмцээн нь 2 үe шаттай зохион байгуулагдах ба

• I үe шат 2024 оны 09 сарын 21-ны өдөр,

• II үe шат 2024 оны 09 сарын 28-ны өдөр ҮБХИС дээр зохион байгуулна.

1.3. Тэмцээнд нэг байгууллагаас оролцох инженерийн тоог хязгаарлахгүй бөгөөд бүртгэл нээлттэй хэлбэрээр явна.

1.4. Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 90910117 /Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын сургалтын төвийн дарга, С.Билэгт/, 88753081 /Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын сургалтын төвийн багш, Ч.Энхбаатар/ утсаар, cstc@mndu.gov.mn мэйл хаягаар ажлын цагаар холбогдон лавлана.

Xoëp. Зохион байгуулалт

2.1. Тэмцээнийг ҮБХИС-ийн КАБСТ болон хамтран ажиллагч, ивээн тэтгэгч байгууллагууд хамтран зохион байгуулна. Тэмцээний мэдээ, мэдээллийг https://mndu.gov.mn сайтад байршуулна.

2.2. Тэмцээний I шатанд оролцогч онлайнаар https://mndu.gov.mn сайтаар 2024 оны 09 сарын 02 -ноос 13-ний хооронд бүртгүүлнэ.

2.3. Оролцогч нь мэргэжил, нас харгалзахгүй.

2.4. Тэмцээн нь бүртгэлийн хураамжгүй байна.

2.5. Тэмцээний даалгавар, эхлэх цаг болон бусад мэдээллийг бүртгүүлсэн э- мэйл хаягаар тэмцээний өмнөх өдөр мэдэгдэнэ.

2.6. I шатны эхлэх цаг болон холбогдох мэдээллийг бүртгүүлсэн э-мэйл хаягаар тэмцээний өмнөх өдөр мэдэгдэнэ.

2.7. I, II шатны дүн автоматаар дүгнэгдэж, онлайнаар мэдээлнэ.

2.8. II шатанд шалгарсан инженерүүд 2024 оны 09 сарын 23-25-ний өдрүүдэд cstc@mndu.gov.mn pyy мэйл бичиж эрхээ баталгаажуулна. Мэйл бичихдээ байгууллагын тодорхойлолт(албан ёсны тамга тэмдэгтэй байх), иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл лавлагааны хуулбарыг хавсаргана. Заасан хугацаанд эрхээ баталгаажуулаагүй бол дараагийн инженерт эрхийг шилжүүлнэ.

2.9 II шатанд 10 хүртэл инженер оролцоно.

Гурав. Шалгаруулалт, шагнал, урамшуулал

3.1. Тэмцээний I шатнаас гүйцэтгэлийн дүнгээр эхний 10 инженерүүдэд зохион байгуулах комиссоос II шатанд оролцох урилгыг бүртгүүлсэн э-мэйл хаягаар илгээнэ.

3.2. II шатнаас нийт 3 байр /I-III шагналт байр/ шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгчдийн шагналаар шагнана.

Дөрөв. Даалгавар, хамрах хүрээ

-  OSI, TCP/IP загвар, TCP/IP протоколын бүлийн түгээмэл ашиглагддаг протоколууд, нээлттэй стандартууд

- Сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд(замчлагч, свич, галт хана, утасгүй сүлжээний төхөөрмжүүд гэх мэт)-ийн технологиуд

- Компьютерийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах технологиуд

- Сүлжээний хяналт, удирдлагад зориулсан нээлттэй стандарт, протоколууд

- Түгээмэл ашиглагддаг хэрэглээний давхаргын үйлчилгээнүүд, серверийн зохион байгуулалт, тэдгээртэй хамааралтай troubleshooting командууд

- Сүлжээний аюулгүй байдал, криптографийн үндсэн ойлголтууд, хэрэглээ

- Сүлжээний emulator дээр ажиллах боломжтой төхөөрөмж болон протоколын хүрээнд практик даалгаварууд.

- I шатны асуултуудын 70-80 хувь нь тест, үлдсэн хувь нь бодлого, асуудал шийдвэрлэх даалгавар байна.

- II шатны асуултууд 100 хувь практик даалгавар байна.