ШУТИС-ийн нэрэмжит “ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ”-ийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ IV олимпиадыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулна.

ШУТИС-ийн нэрэмжит “ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ”-ийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ IV олимпиадыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж байна.

Олимпиад 2 үе шаттай:

I үе шат - Олимпиадад оролцох сургууль, удирдагч багш нар I шатны сонгон шалгаруулалтыг тухайн сургууль дээр өөрийн оюутнуудын дунд 2023 оны 11 сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулна.

I шатнаас шалгарсан оюутан өөрийн мэдээллийг (мөн удирдагч багш) дараах холбоосоор хандаж бүртгүүлнэ үү.

          Ганцаарчилсан төрөлд:  https://forms.gle/ETytqmmzxFwTRBd46

Багийн төрөлд - 4 оюутантай: https://forms.gle/n82JwbHJrRPGzjDM9

Удирдагч багш, судлаачид: https://forms.gle/fTdEopLCoVqkXduh9

I шатнаас шалгарсан оюутнуудад 2023 оны 11 сарын 21-ний дотор удирдагч багшаар дамжуулж Мандатыг олгоно.

II үе шат - 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр (бямба гариг) МХТС дээр танхимаар зохион байгуулна. (мандат, иргэний үнэмлэхээр бүртгэл хийнэ, нээлт, шалгалт, завсарлага, хаалт-хөтөлбөрийг жич хүргэнэ.)

Ангилал буюу зохион байгуулалт:

  • Ганцаарчилсан буюу бодлого бодолтыг хувийн дүнгээр.,
  • Багаар буюу бодлого, тусгай даалгаварыг багаар гүйцэтгэх дүнгээр байр эзлүүлнэ.

https://youtu.be/a0NHJiPZhmk

Шалгаруулалт, шагнал урамшуулал:

“Инженерчлэлийн эдийн засаг”-ийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ IV олимпиадын удирдамжийг  татаж  харна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://sict.edu.mn/; болон https://must.edu.mn/mn/news/10367-с авна уу.

Олимпиадтай холбоотой асуудлыг зохион байгуулалтын нарийн бичгийн дарга Ц.Балжинням 88138897-аас утсаар лавлаж болно.

Олимпиадын ерөнхий зохион байгуулагч: Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль.