Докторын хөтөлбөр

Монгол улсын “Боловсролын тухай мөн Дээд боловсролын тухай” 2002 онд батлагдсан хуульд нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2002, 2007, 20011, 2013 онуудад гаргасан дүрэм, журмыг баримтлан “Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль” дээд боловсролын зэрэг олгох сургалт зохион байгуулан явуулдаг

“Доктор”-ын зэрэг олгох сургалтын гол зорилго:

Докторантурт магистрын зэргийн сургалтыг амжилттай дүүрэгсэн буюу их, дээд сургууль төгсөөд мэргэжлийн дагуу ажиллан сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр тодорхой бүтээл туурвиж байгаа, онолын өндөр мэдлэг чадвартай хүмүүсийг элсүүлэн, ахисан түвшний сургалтанд хамруулж, тодорхой сэдвээр судалгааны ажил хийлгэн шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмэр оруулах судлаачдыг бэлтгэхэд оршино.

ИНДЕКС                                       ХӨТӨЛБӨРИЙН НЭР
 
061301                              КОМПЬЮТЕРЫН УХААН 
071407                              МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ  
071408                              УТАСГҮЙ ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ  
061304                              МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ
061201                              КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ 
071401                              ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ