СУРГАЛТ ЯВУУЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮД
Электроникийн инженерчлэл
Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн зорилго нь Электроникийн инженер технологийн чиглэлээр аливаа бүтээгдэхүүн, системийн инженерчлэлийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах болон бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх чадвартай инженерийг бэлтгэнэ.
Электрон системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх чадвар олгох сургалт нь үйлдвэр, бизнес болон нийгмийн орчинд ямар нэгэн автомат машин, төхөөрөмж шинээр сэтгэж, зохион бүтээж, хэрэгжүүлж, ажиллуулж сургахад төвлөрнө.
Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөр
Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрийн зорилго нь ухаалаг удирдлагын системийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион бүтээх мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвар бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах болон бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх чадвартай инженерийг бэлтгэнэ.
"ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ" ХӨТӨЛБӨРИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
"РОБОТ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН" ХӨТӨЛБӨРИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
"ЭЛЕКТРОНИК" ХӨТӨЛБӨРИЙН /СХЕМ ДИЗАЙН/ СУДЛААЧ МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
"ЭЛЕКТРОНИК" ХӨТӨЛБӨРИЙН /МЭДРҮҮРИЙН СҮЛЖЭЭ/ СУДЛААЧ МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
"ЭЛЕКТРОНИК" ХӨТӨЛБӨРИЙН /ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТ/ СУДЛААЧ МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
"ЭЛЕКТРОНИК" ХӨТӨЛБӨРИЙН /УДИРДЛАГАТАЙ СИСТЕМ/ СУДЛААЧ МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ