Боловсролын чадавхыг бэхжүүлэх

Төслийн боловсролын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 3 багц ажил хийгдэж байна. Үүнд:

 А. Хөтөлбөрийн шинэчлэл. Төслөөр МХТС-ийн бакалаврын болон ахисан түвшний дараах 20 хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах юм.

Шинэ болон шинэчлэн боловсруулах сургалтын хөтөлбөрүүд

 Хөтөлбөрийн шинэчлэлийг ажлыг Сангмён Их Сургууль болон манай сургуулийн профессорууд онлайн болон МХТС дээр ажиллах байдлаар хамтран хийж байна. Ажлын явцад МХТС-ийн бакалаврын хөтөлбөрүүд үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын шаардлагаар боловсруулсан тул агуулгын бүрдлийн хувьд шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан тул хөтөлбөр дэх хичээлийн сонголт, логик холбоосны сайжруулалт хийгдэж байна. Харин ахисан түвшний хөтөлбөрийн агуулга, зохион байгуулалт нь ШУТИС-д олон улсын нийтлэг тогтолцооноос нэлээд хоцорсон тул Солонгосын их сургуулиудын сайн туршлагыг шууд нутагшуулах нь зөв гэсэн дүгнэлт гарсан болно.

Б. Багш нарын мэргэжил дээшлүүлэлт. Төслөөр МХТС-ийн дараах 15 багш Солонгос улсад 2022 оны 6-7 сард 6 долоо хоногийн сургалтад хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан багш нарын нэрс

No

Name

Position/Title

Department

  1

Tseveenjav KHURELBAATAR

Associate professor, PhD

Electronics

  2

Togooch AMARTUVSHIN

Senior lecturer

Electronics

 3

Tsagaanchuluun SUGIR

Senior lecturer

Electronics

4

Gombosuren BAYAR

Senior lecturer

Information Network and Security

5

Tserenkhuu MANLAIBAATAR

Lecturer

Information Network and Security

6

Byambadorj BUJMAA

Lecturer

Information Network and Security

7

Baatar BATSHAGAI

Lecturer

Communication Engineering

8

Ganbold GANCHIMEG

Senior lecturer

Computer Science

9

Bold GUNDSAMBUU

Lecturer

Computer Science

10

Sukh BATDALAI

Associate Professor, PhD

Communication Engineering

11

Lamjav ERDENEBAYAR

Associate Professor, PhD

Communication Engineering

12

Adiya MUNKHBAYAR

Senior lecturer

Communication Engineering

13

Oyunbileg BAT-ENKH

Professor, PhD

Information Technology

14

Dorjgochoo SARANGEREL

Associate professor, PhD

Information Technology

15

Batjargal DOLGORSUREN

Associate professor, PhD

Information Technology

 

 Сургалтад хамрагдсан багш нар

В. Цахим хичээлийн агуулга. Төслөөр МХТС-ийн салбар бүр 1 хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахад зориулж агуулгыг нь боловсруулах юм. Агуулгыг гаргахдаа тус сургуульд шинээр байгуулагдсан Малтимедиа студи, компьютер харааны лабораторийн техник, тоног төхөөрөмжийг ашиглана.