Онлайн сургалт

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Lovely International Trust (LIT) байгууллагын хооронд 2019 онд байгуулсан гэрээний дагуу “А.Б Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв” төслийн хүрээнд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий 16 төрлийн онлайн сургалтын 2022 оны 6-р сараас эхлүүллээ.

2022 оны 4-р сарын 27, 28-ны өдрүүдэд LIT компанийн төлөөлөгчид болон БШУЯ, ШУТИС-ийн ажлын хэсгийн гишүүдийн хуралдаанаар онлайн 16 сургалт болон БНЭУ дахь сургалтын сургалтын хугацаа, хүний тоог эцэслэн шийдсэн.

Онлайн сургалтын хуваарь

ШУТИС-ийн зүгээс сургалтын бүртгэл, сургалтын явцыг хянах ажлыг хийж байна.