ШУТИС-ийн МХТС болон Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МХТС-ийн захирал Л.Баяр-Эрдэнэ, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Дагвасүмбэрэл нар 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийг байгуулснаар талууд их өгөгдөл, үүлэн тооцоолол (клауд технологи), мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюунд суурилсан дэд бүтцийн чиглэлээр хамтарсан судалгаа хөгжүүлэлт, инновацын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээний бодит хэрэглээнд нэвтрүүлэх, мөн салбарын өндөр ур чадвартай хүний нөөцийг дадлагажуулж, бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь ШУТИС-ийн МХТС-ийн сургалт, судалгаа, инновацын уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэдлэг, ур чадварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МХТС-ийн Захиргаа