МХТС-ийн 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын нээлттэй семинар 2026 оны 03-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус семинарт Арабын Нэгдсэн Эмиратын Их Сургуулийн дэд профессор (Ph.D) Г. Мөнхжаргал уригдан оролцож, “Head & Hands Tunneling Pipeline for Enhancing Sign Language Recognition” сэдвийн хүрээнд дохионы хэл таних технологийг сайжруулах судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудаа танилцуулан илтгэл хэлэлцүүлэв.
Семинарт оролцсон профессор, багш нар идэвхтэй оролцож, санал солилцсон нь арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүллээ. Нээлттэй семинарт цаг гарган оролцож, өөрсдийн үнэтэй туршлага, мэдлэгээ хуваалцсан илтгэгч болон идэвхтэй оролцсон нийт профессор, багш нартаа талархал илэрхийлье.