ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН
 “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Зорилго: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, багш, судлаачдын гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц болон үр дүнг хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харъяа сургууль, хүрээлэн, коллежийн профессор, багш, судлаачид.

Эрдэм шинжилгээний хурлын чиглэл:

  • Техник-технологи
  • Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан

  • Нийгэм, эдийн засаг, дизайн

Өгүүлэлд тавигдах шаардлага:

  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх

  • Урьд өмнө хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх

  • Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх

  • Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурсан байх

  • Бүтээлийн хуулбарлалт шалгах программаар шалгаж өгүүлэл тус бүрээр хуулбарлалтын (PDF) тайланг татаж ирүүлэх. Хуулбарлалтын тайлангийн загвар харах: https://research.must.edu.mn/page/135

  • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримталж бичсэн байх. https://research.must.edu.mn/page/104

Хугацаа:

I ШАТ /МХТС/ 

  •  Өгүүлэл хүлээн авах :  2025.04.15

  •  Шалгаруулалт :           2025.04.18

II ШАТ /ШУТИС/ 

  •  Өгүүлэл хүлээн авах:   2025.04.21

  • Шалгаруулалт:             2025.04.30

Шагнал:

  • I байр - Батламж, 1.5  сая төгрөг
  • II- байр - Батламж, 1 сая төгрөг
  • III- байр - Батламж, 800 мян. төгрөг

Өгүүлэл хүлээн авах: sict-conference@must.edu.mn мэйл хаягаар хүлээн авна.