МХТС ба Ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудыг үндсэн болон цагийн ажилд зуучлах, дадлага хийлгэх, профессор багш, судалгааны багууд хамтран эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор “Ажил олгогчдын өдөрлөг 2024” арга хэмжээг 2024 оны 4-р сарын 30-ний өдөр МХТС дээр зохион байгууллаа.
Уг өдөрлөгт төрийн байгууллага, үүрэн холбооны операториуд, банкны салбар болон хувийн хэвшлийн 36 байгууллага оролцсоноос гадна 10 гаруй байгууллага өөрсдийн нээлттэй ажлын байрны саналыг ирүүлж, “ГрэйпСити Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны танилцуулгыг судалгаа хөгжүүлэлтийн ахлах инженер Ж.Мөнх-Эрдэнэ, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв (УТҮГ)-ийн Кибер халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, Кибер аюулгүй байдлын хууль тогтоомжын тухай танилцуулгыг Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Дөлгөөн, “Кибер аюулгүй байдлын салбарын карьер хөгжил” сэдвээр Голомт банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал З.Ганбагана, Япон улсад техник, технологийн салбарт ажиллах боложийн тухай Мика Монгол байгууллагын захирал Н.Дэлгэрмаа, Юнител группийн Үүрэн сүлжээ төлөвлөлтийн хэлтсийн менежер П.Оргилбаяр нар тус тус МХТС-ийн оюутнуудад зориулан сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулснаас гадна оюутнуудад цалинтай, цалингүй дадлагын, цагийн болон үндсэн ажлын байр санал болгож ярилцлага, сонгон шалгаруулалт зохион байгууллаа.
Өдөрлөгийн төгсгөлд Жи-Мобайл ХХК, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК, Энжинэкс ХХК, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК, Эйблсофт ХХК зэрэг байгууллага, компаниуд МХТС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургууль
2024.05.08