Хөтөлбөр

СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙГАА ХӨТӨЛБӨРҮҮД

Холбооны салбар нь “Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл”, “Утасгүй холбооны инженерчлэл”, “Мультимедиа технологи”, “IoT технологи” хөтөлбөрүүдээр бакалаврын түвшинд сургалт явуулж байна. “Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл”, “Утасгүй холбооны инженерчлэл” хөтөлбөр нь тус сургуулийн ууган хөтөлбөрүүд бөгөөд 2004, 2019 онд “Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл” (№001 дугаар бүхий гэрчилгээтэй), 2009, 2019 онд “Утасгүй холбооны инженерчлэл” хөтөлбөр нь Монгол улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Мөн “Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл”, “Утасгүй холбооны инженерчлэл” хөтөлбөрүүд нь АНУ-д төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ABET байгууллагаар 2018 онд Монгол Улсаас анх удаа олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн.

Холбооны салбарын мэргэжлүүдээр суралцсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, хөтөлбөрөөр суралцаж суурь шинжлэх ухаан, инженер технологийн онолын ба ахисан түвшний суурь мэдлэг, мэдээлэл холбооны технологийн суурь мэдлэг, программ хангамж техник хэрэгслүүдийг ашиглах, системийн шийдэл гаргах, зохиох, хэрэглэх зэрэг мэргэжлийн үндсэн ур чадваруудыг эзэмшихээс гадна, бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, багаар ажиллах, харилцааны болон шинэ бүтээл, бүтээгдэхүүн бий болгох чадамжуудыг эзэмших болно. Суралцаж төгссөний дараа Монгол улсын мэдээлэл холбооны салбарын томоохон компаниудад болон нийгэм эдийн засгийн бусад салбаруудад мэдээлэл холбооны технологийн мэргэжлээр ажиллахаас гадна өөрөө мэдээлэл холбооны чиглэлээр компани байгуулан бизнес эрхлэх, гадаадад мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой. 

 Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө                                

 "Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл" 2+2 хамтарсан хөтөлбөрийн бакалаврын сургалтын төлөвлөгөө

“УТАСГҮЙ ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“УТАСГҮЙ ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” (2+2) ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“IоT ТЕХНОЛОГИ /ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТ” ХӨТӨЛБӨРИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИ” ХӨТӨЛБӨРИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“МУЛЬТИМЕДИА ДИЗАЙН” МЭРГЭЖЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“ТООН МЕДИА ТЕХНОЛОГИ” МЭРГЭЖЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ